Улс оронд өнөөдөр болсон үйл явдлыг тоймлон хүргэе.
- Манай улсын Засгийн газар ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар хэлэлцээ хийж байна. Энэ талаар “Стэнд бай хөтөлбөр ба Монгол Улс” нийтлэлийг уншаарай.
- Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.
- МАН-ын бүлгээс УИХ-ын намрын чуулганы үр дүн болон Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
- Гадаад харилцааны яамнаас сар тутамд зохион байгуулдаг "Мэдээллийн цаг"-ийн үеэр Хилийн чанадад амьдарч буй монгол иргэдийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд мэдээлэл өглөө.
- Хар тугалгад хордсон хүүхдийн IQ мууддаг нийтлэлд Хар тугалгад хордоогүй хүүхдийн оюуны чадвар 110 байлаа гэж үзэхэд хордсон хүүхдийнх 12-20-иор дутуу байдаг гэсэн судалгааны дүнг харьцуулан өгүүлжээ.
- БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2014 онд 104.4 тэрбум, 2015 онд 104.1 тэрбум байсан бол 2016 онд 50.6 тэрбум төгрөг өмнөх онуудаас 2.1 дахин буурсан гэж мэдээлэв.
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж буй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай байсан 14 төрлийн 70 гаруй тоног төхөөрөмжийг эмнэлгийн удирдлагуудад хүээлгэн өглөө.
- Баруун аймгуудад ажиллаж буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ. Увс аймгийн ДНБ-ий нийт хэмжээ 333 тэрбум төгрөг, нэг хүнд ДНБ нь 4.3 сая төгрөг ажээ.
- Архангай аймаг 93.5 мянган хүн амтай. Архангай аймгийн хувьд жилд 1200-2000 орчим иргэн шилжилт хөдөлгөөн хийлгэдэг байна. 2015 онд Архангай аймгаас шилжиж явсан иргэний тоо 1706, 2016 онд 1226 иргэн байна.
- Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Тэрбээр өчигдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар хэлэлцээ хийв.
- Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар таван компанийн хувьцаа буурсан бол гуован компанийн хувьцаа тогтвортой байв. Үүнээс “Хөвсгөл алтан дуулга” компани хамгийн өндөр буюу 14.93 хувиар өссөн бол “Авто импекс” 11.05 хувиар, “Женко тур бюро” 7.84 хувиар өслөө.
- Сар шинийн баярыг тохиолдуулан хүүхэд багачуудад зориулсан Монгол агуулга бүхий, монгол өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Оюунлаг бэлгийн багцыг” Монгол Контент компаниас гаргалаа. Хүүхдийн бүтээлч сэтгэхгүйг хөгжүүлж, танин мэдэх хүслийг нь төрүүлэх Маамуу брэндийн цагаан сарын бэлгийн багцуудыг танилцуулж байна.
- Ардчилсан залуучуудын холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүд болон орон нутгийн салбар байгууллагуудын дарга, тэргүүлэгч гишүүдийн оролцсон “Ололт- Сорилт- Боломж” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
- “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд өнөөдөр өгсөн ярилцлагадаа “Тавантолгойн ордын нөөц найман жилийн дараа дуусна гэдэг ташаа мэдээлэл” гэж хэлсэн байна.
ДЭЛХИЙД
- “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жек Ма Австрали, Шинэ Зеланд дахь салбарынхаа нээлтийн үеэр “Хэрвээ худалдаа зогсвол дайн эхэлнэ. Бид хүмүүст худалдаа гэдэг харилцааны тун чухал хэлбэр бөгөөд худалдаа шударга, ил тод, бүхнийг хамарсан байх ёстой гэдгийг батлах ёстой” гэж хэлснийг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байна.
- Цагаан ордны Үндэсний аюулгүйн зөвлөх Майкл Флинн даваа гарагийн шөнө огцрох өргөдлөө өгсөн талаар СNN мэдээлж байна.
- Хөөрөлтийн тавцангийн оронд уураар ажилладаг катапультын системээр тоноглогдсон нисэх онгоц тээвэрлэгч гуравдахь хөлөг онгоцоо үйлдвэрлэх ажил Хятад улсад явагдаж байна.
- Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани хаалттай хүрээнд 1.5 сая ширхэг хувьцаа гаргаж, нийт 532.5 мянган канад долларын хөрөнгө босгожээ. Энэхүү хэлцлийг эцэслэх зөвшөөрлийг Торонтогийн Хөрөнгийн биржээс гаргасан талаар тус компани мэдээллээ.