БНСУ-аас Монголд нийлүүлсэн шоколад 309 хувиар өсжээ

BloombergTV.mn

2017-02-16 08:20 GMT+8

Сүүлийн таван жилийн хугацаанд БНСУ-аас Монгол Улсад нийлүүлсэн шоколадны экспорт 309 хувиар өссөн талаар тус улсын Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас мэдээллээ. Тиймээс Монгол Улс нь БНСУ-ын шоколадны экспортын хамгийн хурдацтай тэлж байгаа зах зээл гэж үзжээ.

Үүнээс гадна БНСУ-аас Зүүн Өмнөд Азийн орнууд, ялангуяа Тайландад хийсэн экспорт нь 205 хувиар, Вьетнамд хийсэн экспорт 109 хувиар нэмэгдсэн байна. Харин ерөнхий дүнгээрээ БНСУ-ын шоколадны экспортын 42 хувийг БНХАУ-д, 14 хувийг Хонгконг, 12 хувийг Японд нийлүүлсэн талаар албаны эх сурвалж мэдээлжээ. Мөнгөн дүнгээрээ тооцвол энэ нь 2015 онд 22.68 сая ам.доллар болж, 2011 оныхоос 43 хувиар өссөн байна.

Т.Элиса

GoGo Facebook Хуудас
 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 236 санал өгсөн байна.

Дээшээ