УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар зарим улс дахь Элчин сайдын яамд болон Консулын газрыг түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ. Тодруулбал:
- Бүгд Найрамдах Индонези Улс дахь Элчин сайдын яам,
- Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам,
- Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар,
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргав.
Энэхүү шийдвэр нь эдгээр улсуудтай харилцах улс төрийн болон бусад харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд улс орны төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараагаар эдгээр газрыг сэргээн ажиллуулах юм байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам