Нидерландын PAL-V компани дэлхийн анхны нисдэг машин болох Liberty загвараа ирэх онд хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Тийм ч учраас одооноос урьдчилсан захиалгаа авч эхэлжээ.
Газар болон агаарт ашиглах зориулалт бүхий хос хөдөлгүүртэй, хоёр хүний суудалтай Liberty автомашины Sport загвар нь 399 мянган ам.доллар буюу ойролцоогоор 994 сая төгрөгийн үнэтэй бол Pioneer загвар нь 599 мянган ам. долларын үнэтэй.
Машины нисэх хөдөлгүүрийг Австрийн онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч Rotax үйлдвэрлэх аж. Түүнчлэн 100 морины хүчин чадалтай энэ машин 100 км-т ердөө 7,5 литр шатахуун зарцуулж, 9 секундийн дотор 100 км/цаг хурдлах бөгөөд дээд хурд нь 160 км/цаг юм байна.
PAL-V компанийн тайлбарласнаар машин нисэх горимд шилжихийн тулд 5-10 минут зарцуулах аж. Агаарт хөөрсний дараа 200 морины хүчин чадалтай хоёр дахь хөдөлгүүрээрээ цагт 180 км-ийн хурдтай, дээд тал нь 3500 метрийн өндөрт ниснэ.
Хэрвээ машин 140 км/цагийн тогтмол хурдтай нисэх юм бол ойролцоогоор 500 км зам туулах бөгөөд зорчигч суулгасан тохиолдолд 400 км зам туулах аж.
Мэдээж жолооны үнэмлэхтэй хүн болгон энэ машиныг нисгэж чадахгүй. Тиймээс машиныг жолоодох хүн жолооны болон нисгэгчийн үнэмлэхтэй байх ёстой.
Түүнчлэн нислэг бүрийн өмнө заавал 10-15 минутын үзлэг хийлгэх шаардлагатай. Гэхдээ PAL-V компани хэрэглэгчдэд ниссэнийхээ ачаар хэчнээн хугацаа хэмнэж буйг нь харуулах аппликейшн хөгжүүлсэн бөгөөд үүгээрээ нислэгийн өмнөх үзлэгийг заавал хийж байхыг сануулах аж.
Хэрвээ Pioneer загварыг худалдан авахыг хүсвэл нөхөн олгохгүй нөхцөлтэйгөөр 25000 ам. доллар, Sport загварыг худалдан авахыг хүсвэл 10000 ам. доллар төлөх ёстой.
Харин хүлээлгийн жагсаалтад нэрээ бичүүлж, худалдан авах, эсэхээ хараахан шийдээгүй байгаа хэрэглэгчдэд зориулсан 2000 ам.долларыг нь нөхөн олгох нөхцөлтэй 2500 ам. долларын сонголт бас бий.