МҮБХ-ноос гал тахиа жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааныг зохион байгуулж байна. Сар шинийн барилдаан “Бөхийн өргөө”-нд хоёрдугаар сарын 23-д залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ.
Мөн хоёрдугаар 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан тус тус болох юм. Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой. Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө “Бөхийн өргөө”-ний кассаар худалдаж эхлэх ажээ.
Т.Далай