Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны нэгдүгээр сард 705.7 сая ам.доллар болжээ. Энэ нь 2016 оны мөн үеэс 177.4 сая ам.доллар буюу 33.6 хувиар өссөн дүн болсон талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн онд гадаад худалдааны бараа эргэлт 8.3 тэрбум ам.долларт хүрсэн нь 2015 оныхоос 2.3 хувиар буурсан байна.
Ялангуяа экспорт 5.3 хувиар өссөн дүнтэй гарсан талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлж байсан юм. Гадаад худалдааг өргөжүүлэх зорилгоор Дэлхийн Худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн ороод байна. Канад улстай "Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрт" хамтран гарын үсэг зурсан, мөн Монгол, Японы эдийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн юм.
Энэ хүрээнд өнгөрсөн онд Монгол, Японы хоорондын худалдаа эргэлт 17 хувиар нэмэгдэж, 344 сая ам.доллар болжээ. Цаашид БНСУ болон Евроазийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Үүнтэй холбогдуулан хамтарсан судалгааны ажлын хэсгийн хоёрдугаар уулзалтыг энэ сард зохион байгуулсан юм.
Харин Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд гурван талын "Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төв"-ийг Монголд байгуулах саналыг ОХУ, БНХАУ-ын талд хүргүүлсэн, яриа хэлэлцээ үргэлжилж байна. Мөн гурван талын экспертүүдийн түвшний уулзалтыг гуравдугаар сард Улаанбаатарт зохион байгуулахаар ажиллаж байгаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Т.Элиса