Энэ кинонд золгүй явдлаас болоод хүү нь комад орсон аав, түүний хүүгийнхээ төлөөх тэмцлийн тухай харуулдаг. Киног үзээд надад миний хүүхдэд ийм зүйл тохиолдвол би яах бол? Би энэ аав шиг хүүхдийнхээ төлөө зүтгэж чадах болов уу? Хүүхдэдээ итгэх миний итгэл хэзээ алдрах бол? Арай алдрах юм биш байгаа? Би ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд юуг бэлдэж, хийх ёстой вэ? Би өөрөө яаж амьдарч, хүүхдээ яаж өсгөж, хүмүүжүүлэх ёстой вэ? гэсэн асуултууд ар араасаа төрсөн юм.
ХҮН ХЭЛЭХЭЭС НААШ ОЙЛГОХГҮЙ, ЦААШ ЧИЧИХЭЭС НААШ ЦООРОХГҮЙ
Энэ үг үнэн. Гэхдээ хүний зовлонг өөр дээрээ мэдэртлээ хүн бүрэн ойлгохгүй. Хүүхдээ аюул осолд оруулж үзээгүй аав, тийм зовлонг туулсан аавын сэтгэлийг хэзээ ч ойлгохгүй. Ижилхэн мэдрэхгүй. Харин энэ кино тэр мэдрэмжийг өгч чадсан. Илүү сайн аав байхад минь тусалсан.
ААВ ХҮНИЙГ ХААНА Ч, ХЭН Ч ДИЙЛДЭГГҮЙ ЮМ БАЙНА
Би хүүхдийнхээ төлөө тийм тэмцэгч байж чадах болов уу гэж бодлоо
Кинон дээр хүүг ааваас нь салгах гэж сайн үйлээр өнгөлөн далдлалт хийсэн муу хүмүүсийн үйлдэлд аав шантрахгүй. Түүнийг хараад “Аав хүнийг хаана ч, хэн ч дийлдэггүй юм байна” гэж хэлж байгаа нь аав минь миний төлөө яаж тэмцсэн бол бас би хүүхдийн төлөө тийм тэмцэгч байж чадах болов уу гэж бодлоо.
ААВ ХҮН СУПЕРМЭН БИШ Ч НАЙЗТАЙ, ТАНИЛТАЙ, ХҮРЭЭЛЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ
Хүүгийнх нь амь дээсэн дөрөөн дээр байхад, аав нь хүүдээ хамгийн их хэрэгтэй байх үед аавыг нь олон нийтийн газар иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гээд албадан хөдөлмөр эрхлүүлэхээр болж хотоос гадагш гаргаж, газар шорооны ажил хийлгэдэг.
Гэтэл гэргий маань “ийм шалтгаанаар хүнийг албадан хөдөлмөр эрхлүүлж болдог” эсэхийг надаас асуулаа. Хуульд тийм заалт байдаг л байх. Харин хэн дээр хэрэгждэг вэ гэдэг сонин. Тиймээс, хүний амьдралд юу ч тохиолдож болно. Хүүхэд чинь юутай ч орооцолдож мэднэ. Тэр үед зөвлөгөө авах, тусламж хүсэх хүнтэй байх хэрэгтэй тийм нийгэмд амьдарч байна. Дээр нь аав хүн бага ч байтугай “хувиа бодсон”, “гэр бүлээ бодсон” зантай байх ёстой юм байна.
ХҮҮХДЭЭ ҮНСЭХЭД ХҮНДЭТГЭХ ШАЛТГААН ХЭРЭГТЭЙ ЮУ?
Хүүхдээ зүгээр л миний хүүхэд байгаад нь баярлаж тэврэн, үнсэх ёстойг энэ кино ойлгууллаа.
Заавал намайг баярлуулах зүйл хийх эсвэл өвдөж, айлгасны эцэст эдгэж магнай тэнийлгэхэд л үр хүүхдээ нүүр нүдгүй үнсэх ёстой юу? Хүүхдээ зүгээр л миний хүүхэд байгаад нь баярлаж тэврэн, үнсэх ёстойг энэ кино ойлгууллаа. Ухаангүй хэвтэх хүүгээ харангаа аав нь хүүтэйгээ бүтээсэн дурсамжаар сэтгэлээ тэжээнэ.
Нэг удаа хамт загасчилж явахдаа дэгээнд хариугүй орох гэж байсан загасыг хараад хүү нь баярласандаа дуу алдаж загасыг үргээчихнэ. Гэтэл аав хүүгээ загнаж, духан дээр нь нэг сайн няслаад авна. Энэ үйлдэлдээ аав ихэд харамсаж байгаа нь илт. Хүүгээ баяртай байлгахаас өөрийг нь амжилттай байхыг илүүд үзсэндээ аав харамсана. Тэгж харамсах үйлдэл хийхгүй юмсан гэж өөртөө сануулав. Бас хүүхэдтэйгээ, хайртай хүмүүстэйгээ боломж л гарвал дурсамж бүтээж байх ёстойг ухаарав.
АМЬДРАЛ ТЭР АЯАРАА БАРТАА, СОРИЛТ
Киног хамт үзсэн гэргий маань “Нэг хүнд яасан их зовлон үүрүүлнэ вэ?” гэж хэлсэн юм. Өнгөц бодоход киноны гол дүр болох аавыг хэт их зовоосон мэт харагдана. Харин миний бодлоор тэр бартаа, сорилтууд бол амьдрал гэдэг олон бэрхшээл, саадын цуглуулга болохыг харуулсан, сануулсан дүрслэл, улмаар аав хүн амьдралын өмнө өвдөг сөхрөхгүй байх ёстойг харуулсан найруулагчийн шийдэл юм.
ГЭНЭТИЙН ОСОЛ, ЗОЛГҮЙ ЯВДАЛ ХИЙСЧ ИРДЭГ
Удаан сонсоход чихэнд чийртэй чимээ аавынх нь хувьд хүүг нь амьд байгааг мэдэгдэх “уянгалаг хөгжим”.
Хүүхдүүдээ аюул ослоос яаж хол байлгах вэ? Ямар үйлдэл эцэст нь юунд хүргэдгийг яаж тайлбарлах вэ? Яаж тэр тохиолдол бүрийг тооцоолох вэ? Тэдгээрийн жагсаалтыг гаргачихаад хүүхдүүдээ лекц уншиж өгөх үү? Үгүй ээ. Энэ бүхэн аавын олгох хүмүүжлээс л шалтгаалах юм байна. Би хүүхдээ яаж хүмүүжүүлэх ёстой вэ?
АМЬСГАЛЫН АППАРАТНЫ “ТОГ ТОГ” ГЭХ ЧИМЭЭ
Комад орсон хүүгийнх нь өрөөнд тавигдсан аппарат хүүгийн зүрхнийх нь цохилтын хэмнэлээр “дүүд дүүд” хэмээн дуугарна. Удаан сонсоход чихэнд чийртэй мэт. Гэтэл аавынх нь хувьд тэр чимээ хүүг нь амьд байгааг мэдэгдэх “уянгалаг хөгжим”. Хүний амь цагаа тулахаар тэр чимээ зогсох төдийд л дуусна. Тиймээс амьдралыг хайрлаарай.
Д.Гэрэлт-Од /Контент маркетер, кино зохиолч/