Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэрийн дараа 49 хувь эргээд Ростехийн өмч болох уу, олон улсын тавцанд Монголын нэр хүнд унаж, гадаадын хөрөнгө оруулалт буурах уу зэрэг асуултууд урган гарав. Иймд МУИС-ийн ОУ-ын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Дэд проф. (Ph.D) С.Энхцэцэгтэй ярилцсан юм.
ОХУ ЯАГААД ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИА ЗАРАХАД ХҮРЭВ ГЭДГИЙГ ТОЙРЧ ЯРИХГҮЙ БАЙНА
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиа ОХУ яагаад худалдах болсон юм бол?
-Эрдэнэт үйлдвэр бол ХХ зууны Монгол-Оросын найрамдалт түүхэн харилцаа, бүтээн байгуулалтын гэрч болсон онцгой объект юм. Шилжилтийн үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахад голлох үүрэг гүйцэтгэсэн “саалийн үнээ”.
БНХАУ-ын эдийн засгийн нөлөө улам нэмэгдэх, тэнцвэр алдагдах, “хөршүүдтэй тэнцвэртэй харилцах” зарчим алдагдаж, гадаад эдийн засгийн орчин, аюулгүй байдлын баталгаа суларч байгаа нь хамгийн аюултай.
“Эрдэнэт” 1998 оноос хойш улс төрийн намуудын ашиг сонирхлын зөрчилд өртөж эхэлсэн. ОХУ-ын Монгол улс дахь ашиг сонирхлыг хадгалдаг “УБ” төмөр зам, Эрдэнэт үйлдвэр, Монголросцвет зэрэг хэдхэн обеъктууд бий. Өнөөдөр манай нийгэмд Эрдэнэтийн буцаж ирсэн 49 хувь хэний эзэмшил вэ? Төрийн үү, хувийн хэвшлийнх үү гэдэг л чухал байгаагаас яагаад ОХУ яагаад Эрдэнэтийн 49 хувиа зарахад хүрэв гэдгийг ярихгүй байна. ОХУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг удаан хугацаанд Монголд торгоож байсан “Эрдэнэт” үйлдвэрийн улс төрийн ач холбогдол өндөр.
ОХУ “Эрдэнэт” үйлдвэрээс ногдол ашиг хүртэх нь бага, 68 хувийн гэнэтийн ашгийн татвар авсан нь шударга бус гэж үзэж байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Манайхан үүнд дорвитой тайлбар, хариу өгөөгүй.
Харин 2014 оны “Украйны хямрал”-аас үүдэн барууны улс орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнд орсноор ОХУ эдийн засгийн багагүй хүндрэлийг тууллаа. Хямралаас хохирол багатай гарахын тулд гадаад, дотоод дахь үр ашиг багатай үйлдвэр, аж ахуйн газруудаа худалдах бодлого хэрэгжүүлсэн байдаг. ОХУ-ын талд үр ашиг багатай байсан тул “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдахад хүрсэн болов уу. Худалдан борлуулах эрхийг төрийн өмчийн “Ростехнологи” компанидаа даатгажээ.
Монгол улсын аюулгүй байдал, гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсон хөрш улстай харилцах харилцааны асуудал хөндөгдөж байгааг онцгой анхаарч, улс төрийн намууд, улс төрчид ёс зүйтэй хандах учиртай байв.
Хамгийн гол нь Ч.Сайханбилэгийн Засгийн Газар УИХ-д энэ асуудлыг танилцуулаагүй, дангаараа дур мэдэн шийдсэн нь олон зөрчил дагуулсан. Хоёр улсын харилцааг хөндөж байгаа тул хамтран эзэмшдэг обьектын 49 хувийг худалдан авах асуудлыг УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой байсан. Хууль бус шийдвэр дур мэдэн гаргаж, Монгол улсын холбогдох дүрэм журмыг зөрчсөн. Манай шийдвэр гаргагчид хөршүүдтэй харилцах харилцааны нарийн асуудлыг улс төрийнхөө тэмцэл, зөрчилтэйгээ хольж хутган, ёс зүйгүй үйлдэл хийж, түүнийгээ хаацайлах байр суурийг баримталж байгаа нь харамсалтай.
-49 хувиа алдсан тал төр хувийн өмчийг хууль бусаар булаалаа гэдэг мессежийг цахим сүлжээгээр тараасаар л байна.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээлэл, Эрдэнэтийн асуудлаарх ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд төрийн мөнгөөр худалдан авсан нь тодорхой боллоо. ХХБ 400 сая доллар төлөхийн тулд Монголбанкнаас 360 тэрбум төгрөг гаргуулсныг тогтоожээ. Энэ бол байж боломгүй зүйл.
Төрийн онцгой обьектийг луйврын аргаар худалдаж авсан хэргийг Нийслэлийн прокурорын газар хэрэгсэхгүй болгосон нь манай улсад хууль нь гууль болсныг харуулна.
Монголбанк арилжааны банкуудаа хянадаг субьект атлаа ямар үндэслэлээр энэ их мөнгийг ХХБ-нд шилжүүлсэн нь сонирхолтой. Би иргэн хүний хувьд төр хувийн өмчийг дээрэмдээгүй, харин ч увайгүй, луйврын шинжтэй үйлдлийг УИХ таслан зогсоолоо гэж үзэж байна.
Хэрэв ХХБ, “Монгол Зэс Корпораци” дан ганц өөрсдийн мөнгөөр 49 хувийг худалдан авсан бол бидний хувийн өмч гэх нь зөв. Тэр тохиолдолд төр эргүүлэн 100 хувь төрийн эзэмшилд авах эрхгүй. Харин энд асуудал арай өөрөөр хөндөгдөж байна. Арилжааны банк /ХХБ/ энэ их мөнгийг ямар арга замаар хуримтлуулав гэдгийг илүү тодорхой болгох хэрэгтэй.
-“Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар 49 хувь буцаад Ростехийн эзэмшилд очно гэж мэдэгдсэн. Харин УИХ 100 төрийн мэдэлд шилжлээ гэж үзэж байна.
-Нэгэнт Монголын тал худалдаад авчихсан учраас 100 хувь төрийн мэдэлд шилжлээ. Харин одоо үйлдвэрийг үр ашигтай ажиллуулах талаар бодсон нь дээр. “Эрдэнэт”- ийн технологи, урсгал ажлын засвар, шинэчлэлд ОХУ-ын талаас ямар оролцоо байгааг тодруулах нь зүйтэй. Тэгээд энэ асуудлаа “Ростех” компанитай харилцан тохиролцох хэрэг гарах болов уу.
-Ростех корпораци “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гэх эрх зүйн үндэслэл бий юу?
-Тэд хэлцлээ нэгэнт хийгээд, манай талд худалдчихсан учраас ноцтой асуудал үүсэхгүй байх. Харин Монголын худалдан авсан тал нь өөрчлөгдөж байгаа тул өөрөөр хэлбэл, хувийн хэвшил бус төр болсон тул хуучин гэрээнд тусгагдсан асуудлаар зөрчил үүссэн тохиолдолд олон улсын арбитрын шүүхэд хандах боломжтой. Гэрээнд ямар зүйл заалтууд тодорхой тусгагдсан талаархи бүрэн мэдээлэл байхгүй тул тодорхой хэлэх боломжгүй байна. Хоёр улсын найрамдалт харилцаа, хэтийн төлвийг харгалзан асуудлыг хурцатгалгүй, бизнесийн зарчмаар явуулах нь зөв юм.
-ХХБ бид төрөөс харин ч авлагатай гэдэг. Нэг их наяд төгрөгийн Засгийн газрын бонд худалдаж авсан юм билээ.
-ХХБ арилжааны хамгийн том банкуудын нэг атлаа ийм таагүй зүйлд холбогдож, бизнесийн нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байна. Улс төр, бизнесийн бүлэглэл хууль бус үйл ажиллагаа үгсэн хуйвалдаж явуулдгийг гэрчилсэн бодит жишээ болж байна. Бондыг худалдан авалттай хольж хутгаж болохгүй. Хамгийн гол нь улсын мөнгийг бултуулж, 49 хувийг авах ёсгүй байсан.
ТӨРИЙН ТЭРГҮҮН ХУВИЙН АШИГ СОНИРХЛОО ХАМГААЛЛАА
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон улсын тавцанд Монголын нэр хүнд унах, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэйг анхаарууллаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Миний бодлоор гадаад улс орнууд биднийг яаж дүгнэх нь тийм ч чухал биш. Цэвэр өрсөлдөөн бүхий, дотоод бизнесийн эрүүл орчин бүрдүүлэх нь илүү чухал. Маш том луйврын үйл ажиллагааг эрх баригчид зөвтгөөд сууж болохгүй. Төр ард түмнийхээ итгэлийг олж авах нь чухал биз дээ. Олон хүн УИХ зөв шийдвэр гаргалаа гэж бодож байна. Сүүлийн жилүүдийн нийгмийн эмх замбараагүй байдлыг өдөөж, улстөрөөр дамжуулж, ашигтай, томоохон обьектуудыг өөрийн болгодог далд явуулга дээд цэгтээ хүрсний бодит жишээ бол 49 хувийн худалдан авалт.
Улстөрөөр дамжуулж, ашигтай, томоохон обьектуудыг өөрийн болгодог далд явууллага дээд цэгтээ хүрсний бодит жишээ бол 49 хувийн худалдан авалт.
УИХ-ын энэ шийдвэр ОХУ-Монголын өнөөгийн харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй. Тэртээ тэргүй ОХУ-ын тал 49 хувиа худалдчихсан шүү дээ. Хувийн компани төрийн мөнгөөр худалдан авсан тул монголын төр эргүүлэн авлаа. Гэхдээ ОХУ-ын эдийн засгийн ашиг сонирхлыг торгоож буй тун цөөн объект манайд үлдлээ. Бараг ганц төмөр зам үлдлээ. Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн нөлөө улам нэмэгдэх, тэнцвэр алдагдах, “хөршүүдтэй тэнцвэртэй харилцах” зарчим алдагдаж, гадаад эдийн засгийн орчин, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа суларч байгаа нь хамгийн аюултай.
Хойд хөрштэйгөө цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ түлхүү анхаарч, ОХУ-ын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд хамтрах салбаруудаа тодорхойлох нь зүйтэй. Өмнөд хөршөөс үлэмж хамааралтай түүхий эдийн хангамж, нийлүүлэлтийн бааз болсон өнөөгийн хавсарга эдийн засгийн бодит нөхцөлийг саармагжуулах гол зүйл ОХУ-тай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх юм.
Ялангуяа Евразийн эдийн засгийн холбоотой хамтарч ажиллах боломжийг судлах, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхлоо манай улс илэрхийлж байна. Аль аль нь байгалийн нөөц ихтэй учраас Орос манай нөөцийг сонирхдоггүй. Харин ураны хайгуул, олборлолтын чиглэлд хамтрах сонирхлоо илэрхийлдэг. Өмнө нь Мардайн ордыг хамтран ашиглаж байсан. ОХУ сансрын гүрэн учраас ураны эрэлт өндөр.
Ерөнхийлөгчийн байр суурийн тухайд нийгэм бүхлээрээ төрийн тэргүүнийг хувийн ашиг сонирхлоо хамгааллаа гэж үзэж байна. Шүүх засаглал бүхэлдээ Ерөнхийлөгчийн хяналтад байна. Хууль хяналтын байгууллага 49 хувийн худалдан авалтыг гэмт хэргийн шинжгүй гээд буцаасан нь түүний нөлөө гэж хардаж байна. Хүмүүс харалган биш.
Тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс мэдээллийг нууцалсан, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргасанд нь хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Шийтгэл оноолгүй өнгөрөөгөөд байгаа нь илүү том луйвар хийх боломжийг бүрдүүлээд байна. Төр төмөр нүүрээ зөв цагтаа харуулах л хэрэгтэй.
Гадны хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Монголын төр хувийн хэвшлийн өмчийг дээрэмдлээ гэсэн ганц нэг мэдээ нийтэлсэн. Гэхдээ түүнийг чухал болгон тодотгох шаардлагагүй. Шуудхан хэлэхэд АН төр барих хугацаанд манай хоёр гол хөрштэйгээ харилцах харилцаанд хүндрэлүүд гарсан нь бодит үнэн. Уг нь хөршүүдийн харилцаа манай гадаад бодлогод тэргүүлэх зэргийн ач холбогдолтой. Ардчиллыг үнэт зүйлээ болгодог, барууны үзэл санааг эрхэмлэдэг байлаа гээд аль ч нам Монголын ард түмний нийтлэг эрх ашгийг ямагт дээдлэх үүрэгтэй. Иймээс хөршүүдийн манай улсад хандах хандлага их өөрчлөгдлөө. Нэгэнт эдийн засгийн хувьд ашиггүй, дээрээс нь манай тал идэвхгүй байр суурьтай байснаас ОХУ 49 хувиа худалдах шийдэлд хүрлээ. Эдийн засгийн ашиг сонирхлыг торгоож байсан обьектоо худалдсан нь эгдүүцлээ илэрхийлж байгаагийн, улс төрийн ашиг сонирхол нь ч буурсны шинж.
-49 хувийг худалдан авахдаа гуравдагч этгээдэд шилжүүлбэл 100 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх заалт тусгасан юм билээ. Энэ мөнгийг Засгийн газар төлөхгүй гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдэгдсэн.
-Худалдах, худалдан авах гэрээндээ аливаа эрсдлээс сэргийлж иймэрхүү зүйл, заалт тусгасан байхыг үгүйсгэхгүй. Одоо нэгэнт Монголын төр шийдвэрээ гаргасан тул түүнээс улбаалан үүсэх асуудлаа тодорхойлж, олон улсын шүүхэд дуудагдвал бэлтгэлээ сайн хангах нь зөв. Хууль зүйн яам гадна, дотны туршлагатай, мэргэшсэн хуульч, өмгөөлөгчдийг ажиллуулах байх.
-Гэрээнд маргаан гарвал Сингапурын худалдааны шүүхэд хандана гэж заасан юм билээ.
-Сингапур олон улсын худалдааны урсгал зам, гол төвүүдийн нэг учраас банк, худалдаа, санхүүгийн олон үйлчилгээ хөгжсөн, их хөлийн газар. Гэхдээ яагаад энэ шүүхийг хөлслөх болов, ямар нэг ашиг сонирхлын зөрчил байна уу гэдгийг Хууль зүйн яам дам шалгах нь зөв.
-“Эрдэнэт” үйлдвэрийн нийт хувьцааны арван хувийг олон нийтэд эзэмшүүлэх талаар ярьж эхэллээ. Учир нь Засгийн газар 400 сая ам.доллар эргүүлэн төлөх чадваргүй байна. Мөн худалдан авалтаас хойш ам.долларын үнэ багагүй өсчихлөө.
-Ямартаа ч ОУВС-гаас 400 сая ам.долларын зээл авах боллоо. Монгол Улс 1990 оноос хойш нээлттэй гадаад бодлого явуулсны үр дүнд олон түнш улс орнууд, олон улсын эдийн засгийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Бид тэдний итгэлийг олж, хамтарч ажиллаж ирсэн туршлага бий. Төрийн сангийн данс улайсан байтал 49 хувийг төр авах гэлээ гэж энэ асуудалд хандаж болохгүй. Бүх өмч төрийнх байх үед “Эрдэнэт”-ийг байгуулсныг мартаж болохгүй. Нийт ард түмний баялгийг эн тэнцүү, шударга хуваарилах зарчим баримтлах нь зүйтэй. Эрдэнэт стратегийн 15 ордын нэг. Тиймээс хувьцааны 10-15 хүртэл хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд арилжах эрх зүйн үндэс ч бий.
-Ерөнхийлөгч 49, 51-ээс аль алинаас нь арилжаалж, иргэдийн оролцоог бий болгох замаар хуулийн дагуу шийдэж болно. Аль аль нь хожсон, аль аль нь дэмжсэн, аль аль талдаа хяналттай гэсэн.
-Төр ямар ч тохиолдолд 51 хувийн давуу эрхээсээ татгалзаж болохгүй. Яагаад гэвэл стратегийн орд шүү дээ. Эрдэнэт үйлдвэрээс гадна бүхэл бүтэн хотын асуудал хамт яригдана. Эхний удаад 49 хувийнхаа 10 хувийг гэх мэтээр бага багаар хувьцааг нь арилжааж болох юм.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах тухайд?
-УИХ-ын энэ шийдвэрээс болоод хөрөнгө оруулалт буурна гэж үзэхгүй байна. Харин ч эсрэгээрээ үйлчлэхийг үгүйсгэхгүй. Монголыг илүү сайн мэддэг хөрөнгө оруулагчид эергээр харна. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олох нь хамгийн чухал байна.
Монгол улс байгалийн баялаг нөөцөөр арвин цөөн орны нэг, хөрөнгө оруулагчдын сонирхлыг хэзээд татах чадвар байна. Хамгийн гол нь дотоод засаглалаа эрүүлжүүлж, хуулиа дээдэлж, шударгаар өрсөлдөх орчноо бүрдүүлж, бүтээмжээр нь үнэлдэг, эрүүл тогтолцоо бүрдүүлэхийг биднээс хүсдэг. Тиймээс хөрөнгө оруулагчид шударга бай, дүрэм журмаа тодорхой, ил тод, тогтвортой болгохыг л шаарддаг. УИХ-аар Эрдэнэтийн 49 хувийг төрд шилжүүлсэн нь шударга бус үйлдэлтэй тэмцэх чадвартайгаа харуулсан хэрэг боллоо шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.