УИХ-д дахин шинэ лобби бүлэг байгуулагдлаа. Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэгт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Содбилэг, А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар багтаж буй юм.
Тус лобби бүлгийн үндсэн зорилго нь хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлыг хууль тогтоох дээд байгууллагын төвшинд авч үзэх аж.
Уул уурхайн салбарыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн, алс хэтийн хөгжлийн зорилготой уялдуулан хариуцлагатай, ил тод, нээлттэй хөгжүүлэх ёстой, үүний тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар байгалийн баялгийг зохистой, үр ашигтай ашиглах, уурхайг нээх хаах, нөхөн сэргээх ажлыг чанарын өндөр төвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ энэ чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой гэж бүлгийн гишүүд үзэж байгаа юм.