Өнгөрсөн онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд түлэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн 70.3 хувь нь 0-5 насны хүүхдүүд байгаа юм. Түлэнхийн шалтгаанаар амиа алдсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол, цайнд, 23 хувь нь халуун усанд түлэгджээ.
Жилд 2500 гаруй хүүхэд дээрх шалтгаанаар тусламж авч байгаа нь анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа тул анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй байдлаас болж хүүхдээ түлж, хөгжлийн бэрхшээлтэй болгож, улмаар амь насаа алдахад хүргэсэн эцэг эхэд хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалт хийхээр ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэллээ.
Тэрбээр өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагтай танилцаж, нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг гардуулсан юм.
Түлэнхийн улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, дахиж эдгэрэхгүй биеийн болон сэтгэлийн шархтай болсон хүүхдүүдийн тоо жил ирэх бүр өсөж байгаа учраас ЭМЯ, НЭМҮТ хамтран сарын аяныг зохион байгуулж буй.
Өнгөрсөн сарын 15-наас эхлэн “Хүүхдийн түлэгдэл эцэг эхийн хариуцлагаас” аяны хүрээнд энэ тал дээр мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх энэ тоог багасгах зорилгоор нэг сарын аяныг зохион байгуулж байгаа билээ.
БОГИНО ЗАЛГУУРТАЙ ХАЛУУН ТОГООГ ХИЛЭЭР ОРУУЛВАЛ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
Хүүхдийн түлэгдлийн 98.4 хувь нь гэрийн нөхцөлд тохиолддог бөгөөд гол 11-12, 19-20 цагт буюу өглөө оройны хоолны цагтай давхацдаг байна. Түлэгдэж буй хүүхдүүдийн 35 хувь нь халуун тогоонд байсан хоол, цайнд түлэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болсоор байгаа билээ. Энэ талаар Д.Очирбат хэлэхдээ,
“Жилд 2500 гаруй хүүхэд халуун хоол, цай, халуун тогоонд шалзлагдаж байна. Энэ тоог бууруулах үүднээс дээрх аяныг бид эхлүүлсэн. Идэж байгаа хоолондоо хүүхдээ түлдэг ийм хүмүүс манайхаас өөр байхгүй байх. Үүнд эцэг эхчүүдийн хариуцлага маш чухал байна. Дэгж, дэрвэх насандаа эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч, ирээдүйд итгэх итгэлгүй, хамт олонгүй болж байгаа энэ олон хүүхдийн тоог ядаж 50 хувиар бууруулах хэрэгтэй.
Тиймээс үр хүүхдээ тахир дутуу болгож, эрүүл мэнд амь насаар нь хохироож байгаа энэ асуудлыг цаашид хууль, эрхзүйн орчин зохицуулалт хийх ёстой байна. Түлэгдлийн улмаас хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй болгож, амь насыг нь хохироосон эцэг эхэд хуулийн хариуцлага хүлээлгэх тогтолцоотой болгохоор бэлтгэж байна.
Мэдээж хүүхдээ түлж, тахир дутуу болгоё, амь насыг нь эндүүлье гэж хэн ч бодохгүй. Гэвч нэг хоромд л хариуцлага, анхаарлаа сулруулснаас ийм байдал үүсэж байна. Тиймээс эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хариуцлага маш чухал. Сануулсаар байтал, анхааруулсаар байтал дайн тулаантай орон шиг үр хүүхдээ алдаж байгаа учир хариуцлагын тогтолцоо чухал” гэдгийг онцолсон юм.
Мөн хүүхдүүдийн түлэгдэж буй шалтгааны нэг болох богино залгууртай халуун тогоог хил гаалиар оруулж байгаа хяналтын шатны байгууллагуудтай хариуцлага тооцох санаачилга өрнүүлэх болно гэдгээ тэрээр хэллээ.
61 ӨВЧТӨНИЙ 21 НЬ 0-5 НАСНЫХАН
ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг өнөөдрийн байдлаар 80 ортой үйл ажиллагаа явуулж байна. Олон удаа нүүж, олон газар ажиллаж буй тус тасаг улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлж байна. Тус тасаг жилдээ 4000-4500 орчим хүнд яаралтай тусламж үзүүлдгээс 2500-3500 нь 0-5 насныхан байдаг бөгөөд сард 70-80 мэс засал хийдэг гэдгийг ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрах хэлсэн юм.
Нийслэл, 21 аймаг, 360 сумаас ирсэн бүх өвчтөнийг хүлээн авдаг тус тасаг нийт 50 ажилтантайгаас 15 их эмч ажилладаг. Өнөөдрийн байдлаар нийт 61 өвчтөн хэвтэж буй бөгөөд 0-5 насны 21 хүүхэд байгаа юм. Сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй гурван хүүхдийн 2 нь халуун тогоонд түлэгджээ.
Мэдээлэл тогтмол өгч, сарын аян эхлүүлснээр түлэгдэж ирж буй хүүхдийн тоо буурсан давуу талтай гэдгийг тэрбээр онцолж байсан юм. Харин мэдээлэл багасахтай зэрэгцэн хүүхдийн тоо өсдөг тул энэ ажлыг цаашид тогтмолжуулах шаардлагатай гэв. Өмнө нь хавар, намрын улиралд хүүхэд түлэгдэх нь их байдаг байсан бол одоо улирал харгалзахгүй болсон байна.
Өнөөдөр тус тасаг амьсгалын аппараттай болсон гэдгийг дээр дурдсан. Энэ төхөөрөмжийн хувьд нэн шаардлагатай байсан бөгөөд ийнхүү анхны амьсгалын аппаратаа хүлээн авч буй юм.