Монголын Үндэсний музей өнөөдрөөс ирэх сарын 15-н хүртэл 1800 гаруй түүх археологийн сан хөмрөгөөс сорчилж авсан 400 үзмэрийг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна.
Тус үзэсгэлэнд Шинжлэх ухааны академийн түүх, археологийн малтлагаар илрүүлсэн, хайгуулаар түүвэрлэсэн, байгууллага, иргэдээс хандивласан, худалдаж авсан үзмэрүүд багтжээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд тус музей нэлээд хэдэн эд өлгийн зүйл худалдан авч сан хөмрөгөө баяжуулжээ. Тухайлбал, V-VII зууны үед холбогдох Сасанидын хаант улсын 200 ширхэг мөнгөн зоос, Юань гүрний үеийн цаасан мөнгөн тэмдэг зэрэг үзмэрүүд багтсан аж.
Музейд 2015 онд иргэн Г.Зандаахүүгийн худалдсан Дундад Азийн Сасанидын хаант улсад холбогдох 200 ширхэг мөнгөн зоос, МУИС-ийн ШУС-ийн антропологи археологийн тэнхимээс бэлэглэсэн цэрэг дээл, эсгий ширдэг, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн амьд, ахуй цагтаа эдэлж хэрэглэж байсан дээл, сагсан бөмбөгийн өмсгөл, пүүз зэрэг олон сонирхолтой бүтээлүүдийг дэлгэсэн юм.
Монголын Үндэсний музейд үзмэр хандивласан иргэдэд батламж, урамшуулал олгодог аж.
“Шинэ үзмэрийн дээжис IV” үзэсгэлэнгийн нээлтэд Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, БСШУЯ-ны Б.Даваацэрэн , Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар оролцлоо.
Б.Цэрэнханд