Авто машины татвар хурааж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч нар Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, авто машинаа оношлуулах боломжтой болжээ.
Жолооч нар өөрт ойр байрлах оношлогоо үзлэг хийж байгаа болон татвар хурааж буй салбаруудад дүүрэг, харьяалал харгалзахгүйгээр татвараа тушааж болно.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвд хандаж болно.
Татварын улсын байцаагч О.Золбаяр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг хураан авч байна. Иргэд харьяа дүүрэг хороо харгалзахгүйгээр аль ч салбар, төв дээр очиж үйлчлүүлж болно” хэмээлээ.
Энэ сард 2, 7-гоор төгссөн дугаартай автомашин эзэмшигч татвараа төлөх ёстой. Харин өнгөрсөн сард амжаагүй бол энэ сардаа багтааж ямар нэг торгуульгүйгээр татвараа төлөх боломж олгож байна.