Баян-Алтайн гуч цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав энэ сарын 17-ний 11.00 цагт Богд хааны ордон музейн “Хаан туульс”-ийн өргөөнд “Алтан шар нартад буман жилийн зун авчирсан баянцагаан өвгөн” туулийг хайлна.
Уг тууль нь сайн хүүхэд заяалгадаг, цэцэн мэргэн оюун ухаан хайрладаг, эд баялаг, идээ ундаа элбэг дэлбэг байхын заяа хайрладаг тууль бөгөөд үнэ төлбөргүй үзэх боломжтой.
“Баян-Алтай” Мэнгит туульчийн удмын цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав нь Алтайн Урианхайн удам дамжсан туульч бөгөөд тэрбээр өвөг дээдсийн хайлдаг олон туулийг уламжлан авч хайлахын зэрэгцээ хөөмий, цуур хөгжим, чашга, дудар, икэл, бүх төрлийн хэл хуур, нуман хуурыг эзэмшжээ.
”Хөлгөн туульс”, “Язгуур аялгуу” хамтлагийг үүсгэн байгуулагч, “Хөгсүү” чуулгын нарийн бичгийн дарга Э.Баатаржав нь 5 цомог гаргаж, 3 ном бичиж, 120 гаруй жил тасалдсан чашга дудар, эвэр нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрэн сурвалжилж, эрдэм шинжилгээний болон, уран бүтээлийн эргэлтэд оруулж, Урианхайн язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсийн хоржин хоолойн эрдмийг харьцуулан судалж туршиж, уран бүтээлдээ нэвтрүүлж, дэлхийн таван тивийн олон орны үзэгчдэд таниулжээ.
Мөн Харвард, Хавай, Стэйнфорд, Берклэй, Вэслэйны их сургууль, НҮБ-ын ордон, Холливуд, Европын алдартай тайзууд болон нийт нүүдэлчдэд өв соёлоо сурталчилж иржээ.
Дэлхийн урлагийн маэстро, 2011 оны “Дэлхийн ордны угсаатны эртний хөгжмийн гранпри”, “Испаны хун тайжын шагналт”, “Дэлхийн ардын урлагийн 30-р наадмын тэргүүн шагналт”, МУСТА, цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав нь 2006 оноос хойш хот хөдөөгийн хүүхэд залуучуудад тууль, цуур, хөөмэй, ардын билиг эрдэм зэрэг уламжлалт урлагаа өвлүүлэн үлдээх зорилгоор шавь сургалтыг явуулж байгаа аж.