Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны стандарт мөрдөгдөж эхэлнэ. Ингэснээр одоо хэрэглээнд байгаа уламжлалт зуухыг худалдаалахыг хориглох юм.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталжээ.
Эдгээр стандарт нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн биелэлтийг хангахад чиглэсэн шууд арга хэмжээний нэг гэдгийг нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн айл өрхүүдийн 65 орчим хувь нь өвлийн улиралд гэр, сууцаа халаах, хоол хүнсээ бэлдэхийн тулд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуух ашигладаг. Эдгээр халаалтын хэрэгсэлд тавигдах шаардлагыг стандартын түвшинд хянаж, тогтворжуулах нь агаарт цацагдах бохирдлын хэмжээг бууруулахад илүү ач холбогдолтой аж.
Энэ стандартын дагуу айлууд бүрэн шаталттай зуухыг хэрэглэх ёстой. Айл бүр зөв галлаад хэвшвэл нийслэлийн агаарын бохирдол 20-30 хувь буурах болно хэмээн Дэлхийн банкны УБЦАТ-ийн зохицуулагч Н.Баяртогтох хэлж байна.
Батлагдсан стандартын баримт бичгийг мэргэжлийн хяналтын байцаагчдад танилцуулах сургалт өчигдөр боллоо. НМХГ-ын улсын байцаагч нар цаашид агаарын бохирдлын эсрэг хяналт тавин ажиллах үүрэг хүлээсэн учир энэ сургалтыг хийсэн аж.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчны яам, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар НМХГ-ын 400 гаруй байцаагч нар агаарын бохирдлын эсрэг хяналт тавих чиг үүрэгтэй болж байна. Улсын байцаагч нар нийслэлд байгаа 152 хороогоо түшиглэж хяналт тавина. Өөрөөр хэлбэл хороон дээр байршиж хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах болно. Хорооны иргэдэд зөвлөмж хүргүүлж, агаарын бохирдлын эсрэг хяналт, шалгалтыг тавьж зөрчил гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчны тухай хууль, Агаарын бохирдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллана” гэжээ.
Стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан бөгөөд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зууханд тавигдах техникийн шаардлагыг дотоодын зуух үйлдвэрлэгчид болон хэрэглэгч, олон нийтэд танилцуулах арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.