“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт гуравдугаар сарын 17-нд болно.
Монголын Уул уурхайн биржээс зохион байгуулах энэ хурлаар алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдэх гарц хайх, алтны ашиглалт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулна. Мөн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлыг хэлэлцэх юм байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж үзжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг Улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
“Гадаадаас мөнгө гуйж гутамшиг болж явахаас илүү авдраа уудлаад хямралаас гаргах боломж бидэнд бий. Тэр нь алтаа олборлох бас ашиглах юм. Алттай улс хэзээ ч дампуурахгүй” гэж үзэж буйгаа алт олборлогчид илэрхийлжээ.