Олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг бууруулах эсэхээ шийдэхээр дахин үнэлэх болсноо мэдэгдлээ. Одоогоор Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл Монгол Улсынхтай адил буюу "СAA1" зэрэглэлд хамаарагдаж байна.
Харин Хөгжлийн банкны өөрийн хүчин чадлыг тооцдог бие даасан байдлын суурь үнэлгээг "CA" зэрэглэлд байгааг баталгаажууллаа. Ийнхүү зээлжих зэрэглэлийг дахин үнэлэх болсон шалтгааныг “Moody's” агентлаг гуравдугаар сарын 21-нд эргэн төлөгдөх нөхцөлтэй бондын төлбөртэй холбон тайлбарлаж байна.
Үнэлгээг хийхдээ Хөгжлийн банкны төлөх ёстой 580 сая ам.долларын үндсэн төлбөрийг “default” болгохгүйгээр төлөх хувилбаруудыг тооцож үзэхийн зэрэгцээ эдгээр нь улсын зээлжих чадварт хэрхэн нөлөөлөхийг тооцож үзэх юм байна. “Moody's” агентлаг энэ удаагийн бондын эргэн төлөлтөөс болон Олон Улсын Валютын Сантай хийж буй хэлэлцээрийн явцаас улсын зээлжих чадвар тодорхойлогдоно гэж үзэж байна.
Зээлжих зэрэглэлийн дахин үнэлгээний явцад Олон Улсын Валютын Сантай хийх хэлэлцээр эцэслэгдэнэ гэж хүлээж байгаа аж. Үнэлгээгээр Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр богино хугацааны эрсдэлийг хэр хэмжээгээр зөөлрүүлэх болоод Монгол Улсын зээлжих чадварыг дунд хугацаанд хэрхэн тодорхойлохыг давхар үнэлэх юм байна. “Moody's” агентлаг албан ёсны үнэлгээний хариуг үнэлгээг эхлүүлснээс хойш гурван сарын дотор танилцуулна.
О.Одгэрэл