УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагнав. "Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 27 удаа хуралдаж, бие даасан найм, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 72, УИХ-ын тогтоол 13-ыг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн" хэмээн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэллээ.
Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцэн шийдвэрлэсэн онцлох томоохон хууль тогтоомжуудаас дурдвал:
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль,
- Цагдаагийн албаны тухай хууль,
- Дотоодын цэргийн тухай хууль,
- Хилийн тухай хууль, Арбитрын тухай хууль,
- Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоол,
- "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол зэрэг.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ээлжит чуулган завсарласан ч Байнгын хорооны үйл ажиллагаа үргэлжилсээр байгааг хэллээ. Мөн гуравдугаар сарын 6, 13, 20, 27-ны өдрүүдэд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, дээрх хуулийн төслүүдийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар иргэд, аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд, судлаачид, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан, санал, дүгнэлтийг нь авахаар төлөвлөсөн байна.
Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ж.Ганбаатар хэвлэлийн хуралд оролцсон юм. Тэрбээр, олон хууль батлагдах хэрээр нийгмийн харилцаа сайжирч, улс орны хөгжил дээшлэхгүй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлээд “Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үеэр хэт нэг талыг баримтлах вий гэдгийг анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг нь хааж, боомилсон хууль, тогтоол гаргуулахгүй байх чиглэлээр ажиллах болно” гэлээ.
Хэвлэлийн хурлын дараа байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой шалгалт явагдаж байгаа гэсэн. Энэ шалгалт танай байнгын хороотой холбоотой юу. Шалгалтын үйл явц ямар байна вэ?
-Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг гарч Сангийн яамтай хамтран Эрдэнэт үйлдвэрт шалгалт хийж байгаа. 20 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Шалгалтын үр дүн цагаан сар дөхөөд гарах болов уу гэж бодож байна. Шалгалтыг бид нар анхааралтай ажиглаж байна.
-Арбитрын тухай хуульд ямар гол өөрчлөлт оруулсан бэ?
-2003 оноос явж ирсэн Арбитрын хуулийн зохицуулалтаар хэрэг маргаан шийдвэрлэх үед хэт нэг талыг барих, хараат бусаар ажиллах нөхцөл бололцоо, шинжээч томилох, үзлэг хийх зэрэг тодорхой ажлууд бүрхэг байсан. Арбитрын шийдвэр гардаг гэхдээ нөгөө талаас цагдаа өөр шийдвэр гаргадаг тийм байсан. Тус хуулиар энэ бүгдийг зассан. Гол нь Арбитраас гарсан шүүхийн шийдвэр хэрэгжих боломж нь бүрдсэн.
-Эрдэнэтийн 51 хувьтай асуудлаар танай байнгын хороонд ямар мэдээлэл байна. Ирэх гуравдугаар сарын 20-нд шүүх хурал болно. Шүүх ажиллагаанд манай талаас хэн оролцох вэ. 49 хувийг төрийн мэдэлд шилжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа. Одоо дараагийн үе шат ямар байдлаар үргэлжлэх вэ?
-Гуравдугаар сарын 20-ны шүүх хурлыг мэдэхгүй байна. Мэдээж 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй. Түүнд эргэлзэхгүй байна. Явах эрх нь тэдэнд бий. Явах эрхийг хэн ч хааж чадахгүй. Өнөөдөр хуулиар ямар боломж бололцоо байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно, Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын тогтоолыг өгч болно. Бүх эрх нь нээлттэй. Эрхээ хэрэгжүүлэх боломжийг хэн нэг албан тушаалтан хаах эрхгүй. Төрийн өмчийн хороо, Сангийн яам, Татварын газраас хийх шалгалтын дүн гарахыг хүлээж байна. Үүний дараа нөгөө талтай яриа хэлэлцээ хийх үү, ямар шат дарааллаар явах уу гэдгээ шийднэ.
-Эмч нар ажлаа хийж байхдаа алдаа дутагдал гаргавал Эрүүгийн хуулиар шийтгүүлэх заалтыг эсэргүүцэж байсан. Эрүүгийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр энэ заалтыг хассан уу?
-Эмч нартай холбоотой торгуулийн хэмжээ хоёр дахин буурсан. УИХ-ын чуулганы эхний хэлэлцүүлгээр хорих ялыг авч хаясан. Хаврын чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.
-Байнгын хорооны хуралдааны үеэр Худалдаа хөгжлийн банктай холбоотой концессын гэрээнд хяналт шалгалт хийнэ гэдэг асуудал яригдсан. Энэ хэзээнээс хийгдэж эхлэх вэ. Зөвхөн ХХБ-тай холбоотой концессуудыг шалгах уу, эсвэл бусад концессын гэрээ хийгээд вексельтэй холбоотой асуудлыг нийтэд нь шалгах уу?
-Монгол Улсад нийтдээ 1.6 их наяд төгрөгийн концесс байгаа. Өнөөдөр шалгах ёстой юм их бий. Энэ 1.6 наяд төгрөгийг төр төлнө, татвар төлөгч иргэд төлнө. Бодитой хийгдсэн ажил байна уу гэдгийг цэгцэлж үзэх хэрэгтэй. Зарим газар концессын гэрээгээр зам тавьсан гэхдээ хэн барьсан нь мэдэгдэхгүй байна. Зарим газар үнийн дүн явцдаа 3-4 удаа өөрчлөгддөг. Үнийн дүн анх батлагдсанаасаа 1180 дахин өссөн концессын гэрээ хүртэл бий. Хөгжлийн банкаар дамжиж гарсан 1.3 их наяд төгрөг ихэнх нь концессоор дамжиж гарсан. Энэ бүгдийг шалгах ёстой. Өрийг ард түмэн бага төлж, идсэн уусан хүмүүсээр их төлүүлэх зорилготой.
-Эрдэнэт үйлдвэрт шахаа хийж байсан улстөрчдийг нийтэд мэдээлэх боломж байгаа юу. Ажлын хэсэгт орсон Ц.Нямдорж гишүүний хүү 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэж яригдаж байна?
-Сангийн яам, Төрийн өмчийн хорооны шалгалтын дараа энэ бүхэн ил тод болох байх. Ер нь худалдах, худалдан авах ажиллагаа, аливаа компанийн үйл ажиллагаа нээлттэй байх ёстой. 330 дугаар тогтоол нууц л байсан. Засгийн газар нууцаар хуралдаад, хэнд ч үзүүлэлгүй баталсан. Яг үүнтэй ижилхэн арга хэлбэрээр бүх зүйл хийгдсэн. Тийм учраас бид хуулийн хэрэгжилт, шударга ёс, мэдээллийг ил тод болгох ёстой. Зөвхөн Эрдэнэт ч биш бусад төрийн өмчит компаниудын мэдээллийг ил болгох ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй. Энэ бол Төрийн өмчийн хорооны бодлого байх ёстой. Архангай аймагт “Гудамж” төслийн хүрээнд нэг км замыг таван тэрбум төгрөгөөр барьж байна гээд бод доо. 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Энэ мэдээллүүд цаг тухайд нь ил болдог байсан бол иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагаас айгаад хэр баргийн сайд ийм тушаал гаргахгүй байсан.
-Эрдэнэтийн 51 хувийг барьцаанд тавьсан, Лондонгийн шүүхэд эхний хэдэн шатандаа ялагдчихсан гэдэг асуудлыг нөгөө тал ярьж байгаа. Энэ талаар танд баттай мэдээлэл байна уу?
-Эрдэнэтийн захирлаас асуухад нийтдээ найман сая ам.долларын төлбөр гарсан гэж хэлсэн. Яг өнөөдрийн байдлаар Арбитрийн шүүх дээр найман сая ам.долларын асуудал яригдаж байгаа гэсэн. 49 хувийг эзэмшигчидтэй хамгийн сүүлд байнгын хорооны үеэр хийсэн уулзалтаар 100 сая орчим ам.долларын шийдвэр хийгдсэн гэж байсан. Үүнээс өөр мэдээлэл надад алга. Шалгалтын дүнгээр асуудал гарч ирэх байх.
-Төрийн өмчийн компаниуд ашигтай ажилладаг байсан бол сүүлийн хэдхэн жилийн дотор 10-аад их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан. Төрийн өмчит компаниудад шалгалт хийгээд хариуцлага тооцох асуудал бий юу?
-Төрийн өмчит компаниудыг олноор байгуулсан. Эдгээр компанийн захиргааны зардал өсдөг, өөрт нь огт хэрэггүй зүйлсийг худалдан авдаг, шахааны бизнес эсвэл үр ашиггүй зүйлд мөнгө төсөвлөдөг ийм асуудал төрд тогтчихоод байна. Үүнийг болих хэрэгтэй. Байнгын хорооноос чиглэл өгсөн. Төсвийн байнгын хороо үүнийг шалгах тогтоол өгсөн. 8:12 хэмжээтэй ус савладаг үйлдвэрийг 1.9 тэрбум төгрөгөөр Говь-Алтай аймагт барьсан байна. Орон нутгийн өмчит компани байгуулсан. Энэ бол зөвхөн нэг жишээ иймэрхүү олон тохиолдол бий. Өнгөрсөн хугацаанд төр бизнес хийх гэж оролдсон. Хийхдээ хийхийн тулд биш идэхийн тулд хийсэн. Эргээд тэр нь өр болоод үлдсэн.
-О.Баасанхүү гишүүн сонинд өгсөн ярилцлагадаа Эрдэнэтийн 49 хувийг төрд аваад, Хятадад хоёр тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд тавьж байна гэж ярьсан байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Тэр О.Баасанхүүгийн л бодол байх. Би бол мэдэхгүй байна.
-УИХ-аас баталсан тогтоолд Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авахдаа Монголбанк, Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, бонд зэргээс суутган тооцохоор заасан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийг суутган тооцох боломжгүй. Харин ч Засгийн газар Худалдаа хөгжлийн банкинд нэг их наяд төгрөгийн өртэй гэдэг асуудлыг хөндсөн. Ажлын хэсэгт Сангийн яам, Монголбанкнаас төлөөлөл оролцсон уу, Худалдаа хөгжлийн банкнаас авах авлага байхгүй байхад нь суутган тооцох шийдвэр гаргачихсан юм биш үү?
-Манай ажлын хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Хяналтын шалгалтын газрын дарга, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга нар орсон. Энэ бүрэлдэхүүн тодорхой удирдамжийн дагуу өөр, өөрийн чиглэлийн дагуу ажиллаж гаргаж ирсэн мэдээллийн дагуу “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг суутган тооцох хэлбэрээр төрд авах шийдвэр гаргасан.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир