Tesla, SpaceX компаниудыг үүсгэн байгуулагч Элон Маск Арабын Нэгдсэн Эмиратад болсон “Дэлхийн Засгийн газрын дээд хэмжээний чуулга”-д оролцох үеэрээ хүн төрөлхтөн киборг болж, өндөр хурдны интернетээр роботууд болон бидэнд заналхийлж болзошгүй зүйлстэй холбогдох ёстой гэжээ.
Тэрээр “Би сүүлийн үед биологийн оюун ухаан, дижитал оюун ухаантай нэгдэж буйгаар төсөөлөх боллоо” гэсэн байна. Компьютерууд секундэд хэдэн гигабайт хэмжээтэй мэдээллийг тасралтгүй дамжуулж чадна. Харин “махан бөмбөгнүүд”-ийн хувьд ярих, бичих, унших, сонсох, харах зэрэг цөөн хэдэн аргаар хэдэн байт мэдээллийг л дамжуулж, хүлээн авах чадалтай.
Тэгэхээр хүмүүс роботуудтай харилцаж, роботуудтай ижил сэтгэж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд өөрсдөө тэр хэрээр мэдээлэл дамжуулж, хүлээн авдаг болох ёстой гэж Маск үзжээ.
Жишээлбэл өөрийгөө жолооддог машинууд хэрэглээнд нэвтрэх цагт маш олон хүн ажилгүй болно. Энэ мэтээр хиймэл оюун ухаан, роботууд бидэнд хийх зүйл үлдээхгүй болсон цагт магадгүй биднийг огт хэрэггүй гэж үзэж болох юм.
Тиймээс тэр цагт нь бид өөрсдөө хэрэгцээтэй байх шаардлага тулгарна. Үүний нэг арга нь өндөр хурдны интернетэд холбогдсон тархитай хүн төрөлхтөн гэж энэ цагийн хамгийн сийрэг толгойнуудын нэг сэтгэжээ.