С.Өнөрсайхан
Боловсрол:
BS Монгол Улсын Их Сургуулийг химич мэргэжлээр,
MS Монгол Улсын Их Сургуулийн Химийн Тэнхим
PhD БНХАУ-ын Уханы Их Сургуулийн Полимер физик химийн тэнхим
Дэд профессор Улаанбаатар их сургууль, 2009 он
Ажил эрхлэлт:
1991-1996 Хүнсний ЗТЭШИнститут, ЭШДА, химичээр
1996-1998 Хоол Судлалын Төвд, ЭША-аар
1998-2000 БНХАУ, Нанкайн Их Сургуульд мэргэжил дээшлүүлэгчээр
2000-2001 НЭМХ, ЭША-аар
2001-2005 БНХАУ- д докторантурт докторантаар
2005- 2008 НЭМХ- ийн Хүнсний лабораторийн эрхлэгч, ЭШАА
2008-2015 НЭМҮТ-ийн Хор судлалын төвийн захирал, ЭШАА
2015-2016 НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвийн захирал, ЭШАА
2016-одоог хүртэл НЭМХ-ийн ОЭМХСТ-ийн ЭШАА

ДЭМБ-аас хүүхдийн цусанд хар тугалга 5 мкг/дл-ээс хэтрэхгүй байх ёстой гэж заасан

Хар тугалга хүний эрүүл мэндэд үнэхээр муу юм уу, эсвэл байх ёстой элемент юм уу?
Энэ бол Менделеевийн үелэх системийн 82 дугаарт бичигддэг, та бидний амьдралд өдөр тутам таардаг элемент. 20-р зуунд хар тугалганы хоруу чанар, хүний бие махбодид үзүүлэх хорт чанарыг нь нэлээд судалсны үндсэн дээр “хүний биед байх ёсгүй хорт элемент мөн” гэдгийг тогтоосон.
Манай судлаачид хар тугалгатай холбоотой судалгааны материалаа олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлэх гэхээр “хэдийнээ шийдэгдсэн зүйлийг бид нийтлэхгүй” гэдэг гэсэн. Бид яагаад энэ талаар одоо ярих нөхцөлд орчихов оо?
Манай Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн 1998 оноос хар тугалганы судалгааг хийсэн. Б.Бурмаажав докторын судалгаагаар “Монгол хүүхдийн цусанд дунджаар 16 мкг/дл буюу ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс их байна” гэдгийг нотолж, энэ нь агаар, хөрс, цасанд агуулагдах хар тугалганы агуулгатай хамааралтай байна гэдгийг нотолсон байдаг. 2015 онд бага насны хүүхдийн цусан дахь хар тугалганы агууламжийг дахин судалж, ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр байна гэдгийг тогтоосон. Мөн хөрсөн дэх хар тугалганы бохирдлын хэмжээ жил ирэх тусам өсч байгааг судалсан.
Маш өндөр гэдэг нь хэд?
ДЭМБ-аас хүүхдийн цусанд хар тугалга 5 мкг/дл-ээс хэтрэхгүй байх ёстой гэж зааж өгсөн байдаг бөгөөд энэ судалгаагаар бага насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалганы дундаж агууламж 16 мкг/дл илэрч байгаа нь их тоо л доо. Хөрсөнд гэхэд 1993 онд 95.7мг/кг хар тугалга агуулагдаж байсан бол 2000 онд 256.1 мг/кг болж өссөн тоо баримтыг дурдсан хэвлэлийн тойм өгүүллүүд байдаг. АНУ-д 1960 онд энэ асуудлыг судлаад хар тугалга нь хүүхдийн сэтгэн бодох чадвар буюу IQ-тэй шууд хамааралтай гэдгийг тогтоосон. Олон улсад хар тугалганы хольцтой будгийг хэрэглэхийг 1970 оноос хойш хориглосон. 1980-аад оноос өмнө баригдсан, хар тугалганы хольцтой будаг бүхий барилгуудыг нурааж болохгүй, нураавал тоосонцор хэлбэрээр хүний амьсгалын замаар бие махбодод нэвтэрч хордуулах учир тэр байшингуудыг тэр чигт нь нураалгүй орхисноор орхигдсон хотууд хүртэл Америкт бий болсон байдаг. Хар тугалганы бохирдолтой хотуудын 15-20 жилийн дараах хүн амын дундах гэмт хэргийн гаралт шууд хамааралтай байна гэдгийг ч судлан тогтоосон. Тиймээс олон улсад энэ асуудлыг үнэхээр их анхаардаг.
Наяад онд МУИС-ийн Ц.Даржаа багшийн хийсэн судалгаагаар “Улаанбаатар хотын баруун дөрвөн замаас зүүн дөрвөн замын хооронд хар тугалганы бохирдол нэлээн өндөр байна” гэдгийг тогтоосон байдаг. Шалтгаан нь тэр үед хар тугалганы хольцтой шатахуун хэрэглэдэг байсан. Дэлхий нийтээр одоо хар тугалгыг бензинд нэмэхийг хориглосноор бензин сайжруулагчаар метанол гэх мэт өөр бодисыг хэрэглэх болсон. 2010 онд ДЭМБ-аас гаргасан хар тугалгатай шатахуун хэрэглэдэг орнууд гэдэг газрын зурагт манай улсыг “мэдээлэл байхгүй” гэж тэмдэглэсэн байсан. Тиймээс тухайн үед ЭМЯ, БОЯ-ны Агаарын чанарын албанаас шатахуун импортлогч компаниудад үнэлгээ хийж, бүтээгдэхүүнийг дээжийг Япон улс руу илгээсэн. Яагаад гэвэл манай улсад шатахуунд агуулагдах хар тугалганы хэмжээг судалдаг лаборатори байдаггүй. Шинжилгээний хариу нь “хар тугалгагүй” гэж тодорхойлогдсон.

Тэгвэл автомашины юунд нь хар тугалга агуулагдаад байна?
Аккумляторын шингэнд хүхрийн хүчилтэй хар тугалга агуулагддаг.
Тэр нь агаарт цацагдаж байдаг гэж үү?
Үгүй л дээ. Хөдөө орон нутагт болон гэр хороололд шууд хөрсөнд асгадаг. Аккумляторыг цуглуулаад, аюулгүй байдлаар боловсруулах талаарх дүрэм, журам манай улсад байхгүйтэй холбоотой.
Нэг тоо их сонирхолтой санагдаад байна. ДЭМБ-ын цусан дахь хар тугалганы зөвлөмж хэмжээг 5 мкг/дл-ээр тогтоосон гэдэг. Энэ нь төдий хэмжээний хар тугалга хүүхдийн цусанд байх нь зүгээр гэдгийг илэрхийлж байгаа хэрэг үү?
ДЭМБ-аас “хүний цусанд хар тугалга илрэх ёсгүй” гэж үздэг. Гэхдээ энэ их хэцүү. Түрүүн хэлсэнчлэн хүүхдийн тоглоом, шатахуун гээд олон зүйлд агуулагддаг. НЭМҮТ-өөс манай улсад импортлогддог хүүхдийн тоглоомон дахь хар тугалганы агууламжийг судлахад Европын холбооны улсад мөрддөг хар тугалганы агууламжийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 19-өөр илүү байна гэж гарсан. 0-3 насны хүүхдүүд тоглоомыг амандаа хийснээр хар тугалга шүлсний амилаза ферменттэй урвалд орж, их хэмжээгээр бие махбодод нэвтэрдэг. Том хүний биед үсний будаг, гоо сайхны хэрэгслүүдээр дамжин нэвтэрдэг. Мөн хөрсний бохирдол маш их байгаа гэх мэтээр гадаад орчноосоо хамаараад хүн хүссэн хүсээгүйгээр хар тугалганд өртөж байдаг учраас 5 мкг/дл-ээс илүү байж болохгүй гэж заагаад байгаа хэрэг. Үүнээс хэтэрвэл ямар нэгэн эмгэг аажимдаа бий болно. Урт хугацаанд, бага хэмжээний хар тугалгаар байнга өртөх нь архаг хордлогыг бий болгодог. Иргэд архаг хордлогонд л нэрвэгдээд байна гэсэн үг. Таваас дээш бол эрсдэлүүд нь нэмэгдэж эхэлдэг бөгөөд 40 мкг/дл хүртэл илрэх тохиолдолд зохих арга хэмжээнүүдийг авдаг. 40 мкг/дл-ээс дээш илэрвэл заавал эмчилгээнд оруулна гэсэн заалттай байдаг.
Хүүхдүүд нүдэн дээр минь уначихгүй, өндөр халуураад байхгүй болохоор “хар тугалга илэрсэн гэнэ ээ” гээд л яриад өнгөрөөд байх шиг. Гэтэл бид агаарын бохирдол гэж ярьсаар даруй 20 орчим жилийг өнгөрөөж байна. Ирээдүйд биднийг ямар аюул хүлээж байгаа бол гэхээс аймаар?
Хүүхдүүдийн маань сэтгэн бодох чадвар муудна гэдэг үндэсний хэмжээний аюул. Эрүүл мэндийн дэд сайд асан Отгонболд өөрийн фэйсбүүктээ “хар тугалга цусанд илэрнэ гэдэг гамшиг өнгөрөөд мөхөл рүүгээ явж байна гэж ойлголоо” гэж бичсэн байсан. Энэ бол үнэн л дээ. Үүнийг зогсоох арга хэмжээ авахгүй бол “байдаг юм аа” гээд яваад байж болохгүй. Таны хүүхэд хэрвээ их сахилгагүй, тогтохгүй гүйгээд л, нэг байрандаа байхгүй тогтвор муутай, үг сонсохгүй болоод ирнэ гэдэг хар тугалганы нөлөөлөлд орсны нэг шинж гэж үздэг. Эсвэл ямар ч сэтгэл хөдлөлгүй, нойрмог, идэвхгүй болдог. Бидний хүүхдүүүдийн мэдрэлийн тогтолцоог гэмтээнэ гэдэг юугаар ч нөхөшгүй үндэсний гамшиг. Хэрвээ цусанд нь хар тугалга илэрвэл хоргүйжүүлэх арга хэмжээнүүдийг авдаг. Нэн түрүүнд хар тугалгаар хордуулаад байгаа орчноос нь салгаж, сармис, шар сүү, желатин зэргийг хэрэглэж хорыг саармагжуулна. Мөн ус сайн ууж сургах хэрэгтэй.

Үнсэнд их хэмжээний хар тугалга агуулагддаг

Бидний хийлгэсэн шинжилгээгээр Зайсан орчмын 3 хүүхдээс хоёрынх нь цусанд хар тугалга илрээгүй бол, нэг хүүхдээс нь 3,2 илэрсэн. Гэтэл Баянхошуу, БЗД-ийн Да хүрээ орчим, хотын төвийн хэсгийн хүүхдүүдээс 8-22 мкг/дл хүртэл илэрсэн. Яагаад?
Сэтгүүлчид өөрсдөө санаачлан ийм шинжилгээг хийсэнд талархууштай. Амьдарч байгаа газар орон нутгаараа ялгаатай гарч байна гэдгийн өөрийн зүгээс дүгнэхэд тухайн газар нутгийн хөрсний бохирдолттой шууд холбоотой болов уу. Түүнээс бид нэг л төрлийн агаараар амьсгалж байгаа шүү дээ. Гэр хорооллын жорлон, угаадас, хог хаягдал, үнс зэргээс шалтгаалаад хөрсний бохирдол нь бүр дээд цэгтээ тулсан. Үнсэнд их хэмжээний хар тугалга агуулагддаг. Бид 2008 онд ундны ус юунаас бохирдоод байгааг тогтоох судалгааны ажлыг хийж байхад ус хангамжийн төвлөрсөн байгууламжаар буюу гоожуураар түгээгдэж байгаа ус чанарын шаардлага хангаж байна. харин ус зөөвөрлөж, хадгалж байгаа савнуудаас ус бохирдож байна гэдгийг судалж тогтоосон. Гэр хорооллын иргэдийн усаа хадгалдаг сав хорт хавдар үүсгэх эрсдэлтэй байх бөгөөд цэнхэр сав, шар канистер, тосны сав зэрэг нь хүнсэнд хэрэглэх зориулалтгүй савнууд юм. Гэр хорооллын иргэд химийн бодисыг зөөвөрлөөд шууд устгах зориулалттай саванд усаа 3-7 хоног хадгалдаг бөгөөд ДЭМБ-ын зөвлөмж хэмжээ болон MNS 900:2005 үндэсний стандартад (0.01 мг/л) заагдсан хэмжээнээс 1800-6900 дахин их илэрч байсан.
Гурав хоног л хадгалахад уу?
Тийм. Ийм усыг ууж байгаа хүүхдийн цусанд хар тугалга илрэх нь зайлшгүй шүү дээ. Бид 2015 онд уул уурхайн компаниудад хэрэглэгддэг савнууд хаачаад байгааг судалтал тэд устгалд оруулахгүйгээр агуулахдаа хадгалж байдаг юм билээ. БНХАУ-аас энэ төрлийн савны 70 хувь нь импортлогддог. Ингээд зах дээр зориулалтын усны сав 25 мянга байхад, зориулалтын бус сав нь 5-10 мянган төгрөг болохоор иргэд хямдыг нь сонгодог. Монгол Улсад нэг өрх дунджаар зориулалтын бус гурван сав хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан. Дээрээс нь гэр хорооллынхон хашаан дотроо машиныхаа засвар үйлчилгээг хийдэг. Энэ бүхнээс тухайн орчин нь хар тугалгаар хордсон байх өндөр магадлалтай гэсэн үг.
Тэгэхээр 10 мянган төгрөг хэмнэж гэр бүлээрээ хорт хавдар үүсгэгч, хар тугалгаар хордуулагч сав худалдаж авдаг юм байна. Үнэхээр харамсалтай.
Харин Зайсанд амьдарна гэдэг юун түрүүнд амьдралын боломж сайтай байгаа байх л даа. Хэдийгээр ижил агаараар амьсгалж байгаа ч гэсэн тэр орчин хар тугалганы бохирдол багатай, хоёрдугаарт амьжиргааны түвшин гайгүй хүмүүс хүүхдүүдээ хоргүйжүүлэх амин дэм хүнсийг ахиу хэрэглүүлдэг, хар тугалганы агууламж багатай тоглоомоор тоглуулдаг, ус сайн уулгадаг гэх мэт амьдралын зөв хэмнэлтэй байна гэсэн үгюм. Тийм болохоор бид эцэг эхчүүдэд “эвгүй хурц үнэртэй, хямд үнэтэй тоглоом хүүхдэдээ битгий авч өгөөч” гэдэг хамгийн энгийн зөвлөмжийг хүргэдэг. Зориулалтын сав үйлдвэрлэгчдэд улсаас хөнгөлөлт олгодог. Сүү компани гэхэд өөрийнхөө сүү нийлүүлэгчдэд төмөр бидоноор хангаж байна.

Сүү компанийханд баяр хүргэх хэрэгтэй юм байна. Тодруулж асууя. Цэнхэр саванд усаа хадгалахад би хэдий хэмжээний хороор хордох боломжтой вэ?
Цэнхэр савандаа ундны ус, сүү, тараг, айргаа хийсээр байх юм бол энэ хэмжээгээрээ хордуулахад 5 жилийн дараа хорт хавдраар өвдөх магадлалтай байж болох л юм. Өдөрт 2,5 литр ус дунджаар хэрэглэнэ гэж үзвэл саванд агуулагддаг фталын хүчил, бисфенол А, хар тугалга гэх мэт хортой бодисоор хордсоноор ийм үр дүнд хүрэх магадлалтай. Сүүлийн үед хавдар ихээр оношилогдож байгаа нь нэг талаасаа оношилгоо эмчилгээ сайжирсан, урьдчилан сэргийлэлтэнд сайн хамрагдаж байгаа, иргэд эрүүл мэнддээ анхаардаг болсонтой холбоотой. Гэхдээ хорт хавдраар өвдөх нас залуужиж байгаа нь харамсалтай. Энэ нь эдгээр хорт бодисуудтай холбоотой байх магадлалтай л юм. Бид орчин цагийн нийтээрээ амьдрах хотын соёлд бас суралцаагүй л байна. Хүнсний бүтээгдэхүүнийг угааж, буцалгаж, ариутгаж идэх ёстой гэдгийг мэдэхгүй байна. Экологийн цэвэр бүтээгдэхүүн иддэгтэйгээ адилхан бодоод угаахаар мах нь амтгүй болно, жимс ногооны амин дэм нь алга болно гэж бодоод байдаг. Гэтэл энэ их өсөн нэмэгдэж байгаа дэлхийн хүн амын хоол хүнсний хэрэгцээг хангахын тулд ургалтыг сайжруулах, жилд 2-3 удаа ургац авахын тулд химийн бодис пестицид, гербицид хэрэглэж байгаа гэдгийг сайн санаж байх хэрэгтэй. Гэрийнхээ бэлчээрээс малаа гаргаад, өөрөө хоол хүнсэндээ хэрэглэдэгтэйгээ адилтгаж бодож болохгүй.
Би өөрөө ч манай мэдээний агентлаг хар тугалганы талаарх мэдээллийг бэлтгэх болсонтой холбоотойгоор л энэ талаар мэдсэн. Хэрвээ эрт мэдсэн сэн бол олон зүйлээс татгалзах байсан юм байна гэж бодсон. Жишээлэхэд, би заримдаа хүүхдүүддээ хямд тоглоом аваад өгчихдөгөө нуух юу байхав. Яагаад гэвэл хүүхэд маань ганц нэг тоглоод л хаячих юм чинь гэж боддог. Надтай адил бодолтой эцэг, эхчүүд байгаа л байх даа...
Манай хүүхэд гурван нас өнгөрчихсөн юм чинь амандаа хийх нь гайгүй гэж тайвширч болохгүй. Арьсаараа дамжиж хор авдаг. Тэгээд шалаа сайхан угаах хэрэгтэй гэдэг нь эрүүл ахуйн шаардлагаараа цэвэр агаарт нян үржихгүй, тоос босохгүй гэдэгтэй холбоотой ч нөгөө талаар будагны найрлаганд хар тугалга орж, чихэрлэг амттай ацетат хар тугалга үүссэнтэй холбоотойгоор хүүхэд шалны будаг ховхолж иддэг тул анхаарч байх л бас хэрэгтэй. Мөн үсний будганд хар тугалга агуулагддаг. Хэрвээ толгойны арьс салст гэмтсэн байвал шархалсан арьсаар бие махбодод нэвтэрч хордуулна. Тэгэхээр үсээ будуулахаас өмнө толгойны арьс шархалсан эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Эрүүл мэндийн нөлөөллийг тодорхойлдог учир хар тугалганы агууламжийг цусанд шинжлээд байдаг нь учиртай юм.

Нэг сонин зүйл сонссон. Хотжилттой холбоотой хотын хүүхдүүдийн цусанд их бага ямар нэгэн хэмжээгээр хар тугалга илрээд байна. Гэтэл эрүүл агаарт, эрүүл хүнс хэрэглэж байгаа хөдөө орон нутгийн иргэдийн цуснаас хар тугалга өндөр агууламжтайгаар илэрсэн гэсэн?
2015 онд Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилтээр манай НЭМҮТ-ийн хүрээлэнд энэ төрлийн судалгааг хийхэд бүр эсрэгээрээ хөдөөний хүүхдүүдийн цусанд хотын хүүхдүүдээс илүү агууламжтай хар тугалга илэрсэн. Үүний шалтгаан нь түрүүчийн ярьсан хадгалах савтай холбоотой байж болох л юм гэж би боддогг. МХЕГ-ын судлаачдын хийсэн лабораторийн шинжилгээгээр дотор нь агуулагдаж байгаа бүтээгдэхүүний хүчиллэг чанар ихсэх тусам хар тугалгын шилжилтийн хэмжээ өндөр гарч байгааг тогтоосон. Энэ нь тараг, айраг хийх тусам ус хийснээс их хэмжээтэй шилжиж байна гэсэн үг. Гэтэл хөдөөний иргэд маань сүү, тараг айраг бүх бүтээгдэхүүнээ зориулалтын бус цэнхэр, шар канистерт хийдэг. Улсын дунджаар нэг өрхөд 3-4 хуванцар сав хэрэглэгдэж байгаа бол хөдөө орон нутгийн өрхүүдэд энэ тоо бараг 3-4 дахин үржигддэг. Үүний зэрэгцээ аккумляторын шингэнийг хөдөө орон нутагт хөрсөнд шууд асгадагтай холбоотойгоор хөрсний бохирдол их байдаг. Тэгээд ч зам дагуу амьдарч байгаа бол нарийн тоосжилт өндөртэй учир тоосонцроор дамжин өртөх эрсдэл өндөр гэсэн үг юм.
Хортой, аюултай химийн бодисуудын бие махбодод нөлөөлөх эх сурвалж олон янз байдаг. Тэгэхээр аль эх сурвалж нь хөдөө их байна, аль нь хотод их байна гэдгийг л судлах шаардлага гарч байгаа юм. Хөдөөний хүүхдүүд юунаас хар тугалгаар хордоод байна, хотын хүүхдүүд юунаас хордоод байна гэдгийг судалж тогтоох шаардлагатай.
Шалтгааныг нь тогтоочихвол түүнээс зайлсхийх боломжтой?
Шатахуун, виноны бөглөө, лаазалсан бүтээгдэхүүнүүд хар тугалгагүй болсон байна. Б.Бурмаажав докторын судалгаагаар ээж, аав нь хар тугалгатай орчинд ажилладаг бол хүүхдийнх нь цусанд хар тугалга нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Жишээлбэл, ямар ажлын байр?
Авто засварын газруудад ажилладаг, машины эд анги засдаг засварын газрууд гэх мэт.
Хэрвээ агаарын бохирдолтой өндөр байгаа юм бол түүнээс хэдэн хувь, хөрсний бохирдлоос хэдэн хувь хордож байгаа юм бэ гэдэг тийм судалгаа хийгдсэн болов уу?
Хийгдсэн. Бурмаажав, О.Байгаль нарын 1998 онд хийсэн судалгаагаар хүүхдийн цусан дах хар тугалганы агууламжинд агаарт байх хар тугалга 32.5 хувь, хөрсөнд байх хар тугалга 27,5 хувиар нөлөөлж байгааг судлан тогтоосон байна . Нэгэнт орчин маань бохирдчихсон, өөрөө үлээгдээд алга болчихгүй энэ тохиолдолд бид түүнийг шийдэж, бохирдлыг арилгах, хөрсийг эрүүлжүүлэх арга замыг тогтоож, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.

Зун болохоор хар тугалга болон бусад хордуулагч элементүүд алга болох уу?
Болохгүй. Байж л байна.
Тэгэхээр бид жилийн дөрвөн улиралд хар тугалгаар хордож байна гэсэн үг үү?
Зөвхөн хар тугалга ч биш бохирдсон хөрсөн дээр байгаа бүх л хортой бодисын нөлөөлөлд өртөх эрсдэлтэй. Агаарын чанарын индексийг тодорхойлоод бид арав гаруй жил болж байна. Үүнд таван төрлийн бохирдуулагчийг авч үздэг. Нүдэнд ил харагдаад байгаа болохоор өвөл бид агаарын бохирдол гэж яриад байгаа юм. Гэтэл зун тоосонцорын хэмжээ нь байнга аюулын түвшинд байдаг. Манай улс хуурай уур амьсгалтай, чийгшүүлэх тогтолцоо байхгүй, ногоон байгууламжгүй. Хот даацгүй болсон. Дээрээс нь ариун цэврийн байгууламжийн асуудал маш хүнд. Хашаа бүрт жорлон ухаж байна. Салхиныхаа дээд цэгтээ дан гэр хорооллууд байдаг. Эцсийн эцэст, хордсон уу хордсон, эрүүл мэндэд нөлөөлсөн үү нөлөөлсөн. Одоо яаралтай арга хэмжээнүүдийг л авах хэрэгтэй.
Таны ярианаас нэг зүйл ойлголоо. Өнөөдөр зөвхөн Баянхошууны хүүхдүүд хордоод байгаа юм биш, хотын хүүхдүүдэд л хамаатай асуудал ч биш. Энэ бүр үндэсний хэмжээний асуудал болоод байгаа юм байна шүү дээ?
Хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалахад өөрөөс нь шалтгаалахгүй төр засгийн хэмжээнд шийдвэрлэх ёстой зүйлийн нэг нь энэ л дээ. Хувь хүн яах юм бэ. Нүүгээд л явна байх даа. Гэтэл энд аав ээж, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ажил төрөл бүх зүйл минь байна. Гурван үеэрээ Улаанбаатарын иргэд энэ улсад бий болж байна. Тэгэхээр яалт ч үгүй л эндээ байна. Хэрвээ “та амьсгалаа түгжээд яваад байгаарай” гэж зөвлөөд би амьсгалахгүй яваад байж болохоор бол хамаа алга. Гэтэл би амьсгалахгүй байж чадахгүй. Энэ надаас хамаарахгүй. Би бохир хөрсөн дээр гишгэхгүй гээд онгоцоор яваад байж чадахгүй. Миний хувцас бохирдож байна. Миний хийж чадах зүйл бол үүдэндээ хувцсаа тайлах, гараа угаах, гадуур явахдаа маск зүүх. Муудчихсан алимнаас эсвэл өндөгнөөс болж байвал битгий ид гэж бид зөвлөж чадна. Ийм хүчиллэг жүүс, гаазтай ундаа битгий уу гэж зөвлөж чадна. Гэтэл бид битгий амьсгал, битгий яв, битгий гар гэж зөвлөж чадахгүй. Хүн амьдралынхаа 70-80 хувийг дотор орчинд өнгөрүүлдэг гэдэг. Цонхоо сайн хаагаад, дотор орчноо цэвэршүүлэх боломжтой. Гэвч энэ бол тийм төгс шийдэл биш. Сүүлийн үед агаарын бохирдол хавдар үүсгэгч гэдгийг ДЭМБ батлаад гаргачихсан.

Хүүхдийнх нь сэтгэн бодох чадвар үгүй болно гэхээр хамгийн аймаар биш гэж үү

Хэрвээ би андуураагүй бол саяхан Улаанбаатар хотын хөрсний бохирдол буурсан гэж уншсан санагдана?
Би тийм мэдээлэл сонсоогүй юм байна.
Буурах боломж бий юу?
Бээжин хотын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг сонирхож үзсэн. Хамгийн түрүүнд үйлдвэрүүдийг хотоосоо гаргасан байсан. Гэтэл манайд үйлдвэр байхгүй. Хийн түлшинд шилжсэн. Тэгээд тоосжилтыг бууруулахын тулд усжуулалтын тогтолцоог маш сайн хэрэгжүүлж байгаа. Гэхдээ манай улсын хувьд хөрсний бохирдол ихтэй учир энэ арга тохирохгүй.
Энэ олон элементүүдэд ямар ялгаа байна?
Монгол Улсад 2005 онд батлагдсан Хортой, аюултай химийн бодисын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Нэрнээс нь харахад л химийн бодисыг хортой, аюултай гэж хуваадаг. Бидний яриад байгаа хар тугалга бол хавдар үүсгэгч бодис биш. Энэ бол хүнд металлын тоонд ордог. Байгаль орчин, организмд хоруу чанар өндөртэй. ID50 гэж хор судлаачид их ярьдаг, энэ нь хулганы 50 хувийг үхүүлэх чадвартай гэсэн үг. Энэ хэмжээ өндөртэй химийн бодисыг бага доозоор удаан хугацаанд аваад байвал бие ихээр хорддог.
Хорт хавдар үүсгэхгүй гэхээр тийм аймаар эд бас биш юм уу?
Хүүхдийнх нь сэтгэн бодох чадвар үгүй болно гэхээр хамгийн аймаар биш гэж үү. Дэлхий нийт алт нь алга болохоос айдаггүй мөртлөө хар тугалганаас айдаг. Америк үхмэл хотыг хүртэл бий болгосон шүү дээ.
Ярилцлага өгсөнд баярлалаа.