Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль болгоно хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн нэг нь Зориг сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал Хөтөлбөрийн оролцогч, Австралийн тэтгэлгээр тус улсад суралцаж ирсэн төгсөгчидтэй хамтран хэрэгжүүлж буй “ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛГҮЙ СУРГУУЛЬ” бичил төсөл юм. Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр тус сургуульд боллоо.
Зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өндөр эрсдэлтэйд тооцогддог тус сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд хоёр гэрлэн дохио, 62 метрийн урттай таван хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулж, тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.
“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл нь 2017 оны 2-р сарын 01-нээс 5-р сарын 26-ны өдрийн хооронд 3 үе шаттайгаар хэрэгжих юм. Төслийг бүрэн хэрэгжүүлэхэд нийт 78 сая төгрөгийн санхүүжилт зарцуулагдах юм байна.
Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд соёл, дэг журамтай оролцуулах дадлага эзэмшүүлэх, осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, насанд хүрсэн иргэн бүрийн эрхэм үүрэг юм.
2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 89 хувь буюу 975 нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн нь энэ төрлийн хэрэгт анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд эрх зүйн орчин, хүн амын нягтаршил, замын зохион байгуулалт, хот төлөвлөлт, сургуулийн автобус, сургалтын хөтөлбөр, хүүхдийн төлөвшил, хүмүүжил зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг бөгөөд үүний нэг нь Сургууль орчмын аюулгүй байдал юм. Дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан жилд 40-50 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна.