Донгойн давааны замыг нээжээ

Б.Эрмүүн GoGo.mn

2017-02-17 08:20 GMT+8

Ойрын өдрүүдэд цаг агаар тааламжгүй, ихэнх нутгаар цас орж, хүйтрэх талаар мэдээлж сануулсаар байгаа ч иргэд хөдөө зорчихдоо болгоомжгүй байдлаас цасанд суух, машинтайгаа саатах тохиолдол гарсаар байна.

Өчигдрийн хувьд Архангай аймгийн Ихтамир сумын Донгой багийн Донгойн даваа  гэдэг газарт зам хаагдсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Донгойн даваа орчимд иргэн Э-ийн “Норд Бенз” загварын чиргүүлтэй ачааны автомашин өгсүүр замд хүч алдан, автозамын зорчих хэсгийг хааж зогссоноос үүдэн зам хаагдсан байна. 

Энэ тухай дуудлага  хоёрдугаар сарын 15-ны өдрийн 07.30 цагт аймгийн Онцгой байдлын газарт  ирж, Эрэн хайх, аврах салбарын есөн  албан хаагч  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байсан автомашиныг татан гаргаж, авто замын зорчих хэсгийг чөлөөлжээ.

Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Ногоон нуур” гэдэг газар иргэн З-ийн УБИ улсын дугаартай  автомашин цасанд суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн зургаан  албан хаагч ажиллаж, иргэн З /46 настай, эрэгтэй/, С /26 настай, эмэгтэй/, БНСУ-ын иргэн Ж /56 настай, эрэгтэй/, Ю /45 настай,эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргасан аж.

GoGo Facebook Хуудас
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 42 санал өгсөн байна.

Дээшээ