Жижиглэн худалдааных буурч, бөөний худалдааны борлуулалт өсчээ

Б.Чимэг GoGo.mn

2017-02-17 12:30 GMT+8

Улсын хэмжээнд 2016 онд нийт 72.2 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байв. Тэдний 27  (38. хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг.   

Худалдааны салбарын нийт борлуулалт 2016 онд урьдчилсан гүйцэтгэлээр 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оноос 327 (2.4 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.

Өмнөх оноос жижиглэн худалдааны борлуулалт 454 (7 хувь) тэрбум төгрөгөөр буурч, бөөний худалдааных 126 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн байна гэж ҮСХ-ноос мэдээлэв.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 907 санал өгсөн байна.

Дээшээ