Улс оронд болон дэлхий дахин өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2016 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагнав. Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд 27 удаа хуралдаж, бие даасан найм, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 72, УИХ-ын тогтоол 13-ыг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.
- УИХ-ын дарга М.Энхболдын баруун аймгуудад хийж буй айлчлал өнөөдөр Баян-Өлгий аймагт үргэлжиллээ.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левчен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Амбан захирагч тус мужийн Зам, харилцааны сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж буйгаа мэдэгдлээ.
- Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ нэгдүгээр сард 440 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 465 тэрбум төгрөг болжээ.
- УИХ-ын гишүүн О.Баасанхүү "G-Time корпорейшн" ХХК-г шалгуулах албан шаардлагыг Улсын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлжээ.
- G-Time-ийн ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 10-ны өдөр хилээр гарахыг нь хоригложээ.
- Монгол Улс өнгөрсөн сард дэлхийн 99 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 705 сая, үүнээс экспорт 428 сая, импорт 277 сая америк доллар байна.
- Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах салбарын аврагчид "Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа"-ны сургалт бэлтгэл хийжээ.
- Шведэд амьдардаг 18 настай И.Жаргалсайханы тус улсад амьдрах хүсэлтийг Цагаачлалын алба хүлээн аваагүйгээс түүний сурдаг болон ойролцоох гурван сургуулийн 1700 гаруй сурагч “Жагааг үлдээ” гэсэн лоозон барин жагсжээ.
- “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт гуравдугаар сарын 17-нд болно гэж өнөөдөр мэдээллээ.
- Үнэт цаасны арилжаагаар өнгөрсөн сард 37 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. 26 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх оны мөн үеэс гүйлгээ 5.6 (17хувь) тэрбум төгрөгөөр өсч, өмнөх сараас 112 (74 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.
- Монголбанк Засгийн газрын үнэт цаас арилжжээ. Нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 52 долоо хоногийн хугацаатай, 45 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжихаар мэдээлэхэд 37.5 тэрбум төгрөгийн санал ирснийг жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ.
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль болгоно хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
- Улаанбаатар Цэвэр агаар төслийн хүрээнд нийслэлийн агаарын бохирдол хамгийн ихтэй нэгдүгээр бүсэд амьдардаг 1000 орчим өрхийн байшинг дулаалах ажлыг энэ зунаас хийхээр төлөвлөжээ.
ДЭЛХИЙД
- Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor" корпораци шинэчилсэн "Prius PHV Prime" хосолмол хөдөлгүүрт автомашинаа танилцууллаа. Ингэснээр лхагва гарагаас эхлэн Япон улсад энэхүү автомашины Toyota Prius PHV. борлуулалтаа эхлүүлсэн байна.
- Дэлхийн хамгийн өндөр байшин, хамгийн том их дэлгүүр, цор ганц долоон одтой зочид буудал гээд байхгүй юм үгүй болсон Дубай хот энэ зунаас өөрийгөө жолооддог, нэг хүний суудалтай нисдэг такси үйлчилгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
- Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ахын үхэл дэлхийн хэвлэлүүдийн анхаарлын төвд байна. Хойд Солонгосын тал Ким Жон Намын цогцсыг хүлээлгэн өгөхийг шаардсан ч Малайзийн талаас хэргийг шалгаж, үхлийн шалтгааныг тогтоох зэргээр бүх зүйлийг ном журмын дагуу хийх болно гэж мэдэгджээ.
- Саяхан Америкийн эрдэмтдийн аутизмыг эрт оношлох талаар хийсэн судалгааны үр дүн олон улсын Nature сэтгүүлд нийтлэгдсэн нь олны анхаарлыг татаад байна.