Риогийн эзгүйрсэн цэнгэлдэхүүд


2017-02-17 13:25 GMT+8

Зуны олимпийн 31 дүгээр наадам өнгөрсөн оны наймдугаар сард Бразилийн Рио де Жанейро хотноо болсон. Хачирхалтай нь олимпийн наадам дууссанаас зургаан сарын дараах эдгээр зургуудад цэнгэлдэх хүрээлэнгүүд эзгүйрч, эмх замбараагаа алдсан байгааг харж болохоор. Мөн усан сан нь бохирдож, хог хаягдлаар дүүрч, үзэгчдийн суудлууд нь урагджээ.

Тэдгээр дунд алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэн ч байгаа аж. Орхигдсон энэ газруудын ирээдүй цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.

Рио 2016 наадмыг бразильчуудын эсэргүүцэл, Зика вирусийн дэгдэлт, ерөнхийлөгч Дилма Руссеффийн авлигалын хэрэг, Оросын тамирчдын допингийн асуудал зэрэг сүр дуулианыг үл ажран зохион байгуулсан билээ.

Тус хот гадны зээлдэгч нараас олон сая долларын зээл авсан бөгөөд орон нутгийн эрчим хүчний компанид л гэхэд 900 мянган ам.долларын өртэй гэнэ.

 

 

Эх сурвалж: boredpanda

GoGo Facebook Хуудас
 
 
Дөрөвдүгээр сарын 1-нээс автобусанд зөвхөн картаар үйлчлэх болсон. Энэ шийдвэрийн талаарх таны санал?
Нийт 276 санал өгсөн байна.

Дээшээ