Өмнөх Засгийн газар 270 дугаар тогтоол гарган, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн юм. Гэвч энэ тогтоолоо буцаан татсан.
Шинэ Засгийн газар дээрх шийдвэрээс буцаж, тус хүрээлэнгийн байрыг Прокурорын газарт өгөх шийдвэрийг дахин гаргасан аж. Иймд Засгийн газрын 270-р тогтоолыг цуцлахыг шаардсан хэвлэлийн бага хурлыг Шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, "Шинжлэх ухаанаа аваръя" түр хорооноос өчигдөр хийв.
Тэд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ. Шаардлагын хариуг энэ сарын 21-ний дотор авах юм.
ШУА-ийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “Энэ асуудал үе үе сөхөгдөж, ШУА-ийн 8-р байр буюу Палеонтологи, Геологийн Хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт суллаж өгөх шаардлагыг тавьдаг. Судлаачдын ажлаа тайван хийх нөхцөлийг алдагдуулдаг. Энэ байрыг авах гэж төр засгийн байгууллагууд эрх мэдлээ ашиглан булаан дээрэмдэх гэж байна. Ер нь шинжлэх ухааны салбарт чиглэсэн буруу шийдвэрүүд аль ч нам засгийн үед хэрэгжиж байгаад бид бухимдаж, эсэргүүцэж байна” хэмээв.
Засгийн газраас тэдэнд хариу ирүүлэхгүй бол "Ажлын байрыг минь буцааж өгөөч?- эсэргүүцлийн хөдөлгөөнийг хугацаагүй зохион байгуулах аж.