Алтан үеийн 5 Монгол киног Юнивишнээс ҮНЭГҮЙ үзээрэй

Бизнес мэдээ

2017-02-17 11:52 GMT+8

Сар шинийн баярыг тохиолдуулан Юнивишн компани алтан үеийн сор болсон 5 шилдэг киног үнэгүй үзэх эрхээр хэрэглэгчиддээ бэлэг барьж байна. Зөвхөн Юнивишнийн хэрэглэгчид 2-р сарын 25-аас 3-р сарын 1-нийг дуустал “ВИДЕО САН”-аас дараах сэтгэлд хоногшсон Монгол кинонуудыг дуу дүрсний өндөр чанартайгаар, ҮНЭГҮЙ үзэх боломжтой.

  • “ГАРЬД МАГНАЙ” УСК
  • “ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ” УСК
  • “МАНАЙ АЯЛГУУ” УСК
  • “ӨНӨӨГИЙН УЛААНБААТАР 1975” баримтат кино
  • “БНМАУ” баримтат кино

Юнивишн компани, Архивын Ерөнхий Газартай хамтран 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Монгол кино HD” төслийн хүрээнд  үзэгчдийн сэтгэлд хоногшсон 70 гаруй уран сайхны болон баримтат киног 35 мм-ийн хальснаас дүрсний өндөр нягтрал бүхий HD формат руу шилжүүлээд байгаа юм.

Үндэсний кино бол тухайн улсын түүх, ёс заншил, өв соёл, аж амьдралыг илэрхийлж, хойч үедээ түүхээ хадгалж үлдэх онцгой ач холбогдолтой төдийгүй орчин цагийн залууст түүхээрээ бахархах сэтгэл, танин мэдэхүйн боловсрол олгож байдаг билээ. Тэгвэл Юнивишн компани Монголын кино урлагийн үе үеийн уран бүтээлчдийн авьяас чадвар, нөр их хөдөлмөрөөр бүтсэн түүхийн үнэт өвийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх их үйлсээ үргэлжлүүлсээр байна.

ШИЛДЭГ КОНТЕНТЫГ ЗӨВХӨН ЮНИВИШНЭЭС

“ГАРЬД МАГНАЙ” УСК

  • Дэлгэцэнд гарсан он: 1983
  • Ерөнхий найруулагч: Ж.Бунтар
  • Зохиогч: Д.Хишигт, Ш.Сүрэнжав

“ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ” УСК

  • Дэлгэцэнд гарсан он: 1965
  • Ерөнхий найруулагч: Д.Чимэд-Осор
  • Зохиогч: Л.Түдэв

“МАНАЙ АЯЛГУУ” УСК

  • Дэлгэцэнд гарсан он: 1956
  • Найруулагч: Э.Оюун
  • Зохиогч: Ц.Зандраа, Э.Оюун

“БНМАУ” баримтат кино

                  “ӨНӨӨГИЙН УЛААНБААТАР- 1975” баримтат кино

 

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 452 санал өгсөн байна.

Дээшээ