АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт ОХУ-ын албаныхантай харилцсан харилцааныхаа талаар Цагаан ордонд ташаа мэдээлэл өгч, үүрэгт ажлаасаа огцорсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майкл Флинний талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Мөн тэрбээр ОХУ-тай холбоо тогтоосон гэх мэдээллийг худал мэдээлэл гэдгийг дурдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Майкл Флинн бол сайн хүн.
Би түүнээс огцрох эсэх талаар асуухад тэр хүндэтгэлтэйгээр хүлээн зөвшөөрсөн. Тэр үүнийг хийх ёсгүй байсан. Учир нь түүний хийсэн зүйлд буруу байгаагүй. Энэ өрөөнд байгаа бусад хүмүүсийн өгсөн мэдээлэлд буруу зүйл байсан. Учир нь тэр нууц мэдээлэл байсан төдийгүй хууль бусаар олон нийтэд цацагдсан.
Энэ бол жинхэнэ асуудал. Үүн дээр хэвлэл, мэдээлэл зөв тоглож байна. Миний олж мэдсэнээр хэд хэдэн хүн энэ бүгдэд оролцсон байж магадгүй. Тэд үүний талаар юу ч мэдэхгүй, ОХУ-д байж үзээгүй ОХУ руу хэзээ ч утсаар холбогдож, тэднээс дуудлага хүлээн авч үзээгүй байж ийм мэдээлэл цацсан. Энэ бүгдээрээ ташаа мэдээлэл" хэмээн мэдэгджээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тагнуулын байгууллага болон NATO-ийн бусад гишүүн орнуудтай тус салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр хийх сонирхолтой байгаа талаар мэдэгдлээ. Тэрбээр холбооны аюулгүй байдлын албаныханд мэдэгдэл хийх үедээ энэ талаар дурдсан байна.
Владимир Путин “Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд террористуудын эсрэг хийх тэмцэл илүү үр дүнд хүрнэ” гэдгийг онцолжээ. Мөн тэрбээр "Бидний ашиг сонирхол бол АНУ-ын болон NATO-ийн бусад гишүүн орнуудын тусгай албадтай яриа хэлэлцээр хийх юм. Эдгээр улсуудтай харилцах энэ салбарын харилцаа тасарч, хөгжихгүй байгаа нь бидний буруу биш. Бид алан хядагчдын эсрэг тэмцлээ шинэ түвшинд гаргаж гаднын түншүүдтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй байна.
Учир нь хамтын ажиллагааны хүрээнд террористуудын сүлжээ, санхүүжилтийн эх үүсвэр болон террорист үйл ажиллагаанд оролцсон, сэжигтэй этгээдүүдийн талаар мэдээлэл солилцох боломжтой. Үүний дүнд хамтын ажиллагаа илүү хүчирхэг болно" гэж мэдэгдсэн байна.
Б.Ариунболд