Кремлиэс олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг магтсан, сайшаасан мэдээ мэдээллийг гаргахыг хориглосон талаар Bloomberg агентлаг мэдээлсэн байна.
Оросын эрх баригчид АНУ-ын одоогийн засгийн газар ОХУ-д тооцолж байснаасаа илүү муугаар хандаж эхэлнэ гэж эмээн, ийм зарлиг гаргасан хэмээн Bloomberg агентлагаас онцолсон байна.
Кремлиэс ийм зарлиг гаргасан талаар германы Deutsche Welle агентлагийн сэтгүүлч Константин Эггерт мөн бичсэн байна. Тэрээр, “Оросын хэвлэл мэдээллийн томоохон компани болох ВГТРК холдингд ажилладаг танил маань дээд удирдлагаасаа тушаал авсан гэж ярьсан. Энэхүү тушаалын гол агуулга нь “Трамп гэж хүн одоо байхгүй шүү” гэсэн утгатай байсан гэсэн.” хэмээн бичсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков эдгээр мэдээллүүд нь худал цуурхал болохыг мэдэгдсэн байна.
Константин Эггертийн үзэж байгаагаар оросын телевизийн гол сувгууд АНУ-ын талаар гаргах мэдээ мэдээллээ огцом бууруулах аж. “Оросын сувгуудаар гардаг улс төрийн ток шоунд оролцогчид долоо хоногийн өмнөхөн л тэс өөр утгатай зүйл ярьж байснаа гэнэт л Цагаан ордонд Доналд Трамп ирснээр ямар ч өөрчлөлт гарахгүй гэдгийг анхнаасаа мэддэг байсан юм шиг ярьж эхэлнэ. Харин Америкийн улс төрийн талаарх сэдвүүдийг тасралтгүй хөнддөг байсан хөтлөгч нар тэр талаар гэнэт ярих ямар ч сонирхолгүй болох болно.” хэмээн Эггерт үргэлжлүүлэн бичсэн байна.
Bloomberg агентлагт ярилцлага өгсөн нэгэн эрхэм Кремль ийм зарлиг гаргаснаа америкийн улс төрийн талаарх мэдээ мэдээлэлд оросын ард түмний сонирхол буурсан гэж тайлбарлах байх гэвч үнэн хэрэгтээ энэ нь Трампын талаарх мэдээ мэдээлэлд Кремлийн олон нийтэд ярихыг хүсдэггүй сэдвүүд хөнддөгтэй холбоотой хэмээн ярьсан байна.
Өнгөрсөн сард оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын нэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныхаас илүү олон удаа дурьдагсан хэмээн Интерфакс агентлаг мэдээлж байна. Путин 2012 онд Оросын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсноос хойш түүний нэр хэвлэл мэдээлэлд дурьдагдсан давтамжаараа анх удаа хоёрт орж байгаа нь энэ аж.
Константин Эггертийн үзэж байгаагаар ийм зарлиг гаргах болсон нь АНУ-д сүүлд гарсан үйл явдлуудтай холбоотой гэнэ. Хамгийн түрүүнд Оросын элчин сайд Сергей Кисляктай утсаар холбогдож, Оросын эсрэг хоригийн талаар ярьсан Майкл Флинн Цагаан ордны Үндэсний аюулгүйн зөвлөхийн албан тушаалаас огцорсон явдал байсан аж.
Түүнчлэн сүүлийн өдрүүдэд Цагаан ордны ОХУ-ын талаар баримталж байсан бодлого өөрчлөгдөөд байгаа билээ. Майкл Флинныг огцорсны дараа Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Шон Спайсер Ерөнхийлөгч Трамп ОХУ Крымийн хойгийг Украинд эргүүлэн өгөх байх гэж найдаж байгаа талаар мэдэгдсэн. Мөн Америкийн Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис Пентагон одоогоор ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн бус байгаа хэмээн мэдэгдээд байгаа билээ.
Эх сурвалж: www.bbc.com