“Moody's” агентлаг Монгол Улсын долоон банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг дахин үнэлэх болсноо зарлалаа. Мөн "САА 1" зэрэглэлд байгаа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулах эсэх дахин үнэлгээг эхлүүлэх болсноо зарлаад байгаа юм.
Эдгээр долоон банк нь Монгол Улсын банк, санхүүгийн системийн гадаад зээлжих чадварыг бүхэлд нь тодорхойлж байгаа учраас тэдгээрийг дахин үнэлэх шаардлагатай гэж үзэж байна. Олон Улсын Валютын Сангийн хэлэлцээрийн явцад дотоодын банкнуудад активын иж бүрэн үнэлгээ хийх шаардлагатай болохыг сануулсан гэж Төв банкны төлөөлөл мэдээлсэн юм. Одоогоор дотоодын банкнуудын нийт актив хөрөнгө 2016 оны эцсийн мэдээллээр 25.3 их наяд төгрөгт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 109.4 хувьд хүрсэн нь өмнөх оноос 17.7 хувиар өссөн дүн болж байгаа юм.
Харин “Moody' агентлаг Монгол Улсын зэрэглэлийг ирэх сарын 21-нд төлөгдөх нөхцөлтэй 580 сая ам.долларын Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтийг хэрхэн хийх нь тодорхойгүй байгаагаас үүдэн бууруулах эсэхийг дахин хэлэлцэхээр болжээ. Энэ удаагийн бондын эргэн төлөлтөөс болон Олон Улсын Валютын Сантай хийж буй хэлэлцээрийн явцаас улсын зээлжих чадвар тодорхойлогдоно гэж үзэж байна. Үүнээс өмнө олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг бууруулах эсэхээ шийдэхээр дахин үнэлэх болсноо мэдэгдсэн юм.
О.Одгэрэл