Сонгуулийн дараахнаас яригдаж эхэлсэн ОУВС-гийн зээлийг нэг мөр шийдлээ. Сүүлчийн хэлэлцээ Уланбаатар хотод 18 өдөр үргэлжилсний эцэст тус байгууллага манай улсад 440 сая ам.долларыг арван жилийн хугацаагаар, дунджаар 2 хувийн хүүтэй зээлдүүлэх болов. Хугацааг шаардлагатай бол нэг жилээр сунгана. Хөрөнгө зарцуулалт эхэлснээс хойш 4.5-10 жилийн хугацаанд бид дээрх зээлийг эргүүлэн төлнө. Ижил хэмжээгээр, хагас жилийн алгасалттайгаар эргэн төлбөрөө хийх юм.
Ингэснээр бид түр боловч амьсгаа авлаа.
ОУВС ЯАГААД 440 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ӨГӨВ?
ОУВС-д 189 улс гишүүнээр элссэн. БНАСАУ, Андорра, Монако, Лихтенштэйн, Ватикан зэрэг цөөн улс гишүүнчлэлгүй. Гишүүн улсууд жил бүр квотын төлбөр төлдөг бөгөөд энэ хуримтлалыг ОУВС эргүүлээд зээлд зарцуулдаг. Монгол Улс 1991 оны хоёрдугаар сард гишүүнээр элсэн, багахан хэмжээний хувь эзэмших болсон. Үүнээс хойшхи хугацаанд тус санд ямар хэмжээний төлбөр төлсөн, тэр хэрээр зээл авах эрх үүсдэг байна. Мөн манай улсын зээлжих хэрэгцээ, эргэн төлөх чадамж, ОУВС-гаас санхүүжилт авсан өмнөх туршлагууд нөлөөлсөн.
Одоогоор тус сан 660 тэрбум ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлжээ.
Энэ зээлийг хэрхэн яаж төлөх вэ гэдэг нь хамгийн чухал асуулт. Тавантолгой, Гацуурт, "Алт 2" хөтөлбөрөөр үү? Өөр ямар төсөл, хөтөлбөрүүдийг нэн даруй эхлүүлэх ёстой вэ?
ОУВС-гийн хамгийн том, арван хувь эзэмшигч
АНУ, Япон, БНХАУ, ХБНГУ, Франц, Их Британи, Итали, ОХУ, Энэтхэг, Бразил. Дийлэнх нь БРИКС-ийн орнууд байгаа юм.
ОУВС-нд манай улсыг хариуцсан 5-6 мэргэжилтэн ажилладаг. Тэд жилд 2-оос багагүй удаа Монголд ирж, бодлого боловсруулагчид болон тэдний бодлогын талаарх бодол санааг олж мэдэх зорилгоор хэвлэл мэдээллийн ажилтнууд, судлаачид, залуустай ч уулздаг аж. Ингэснээр эдийн засгийн бүтэн дүр зургийг гаргаж авдаг байна. Харин цаашид Монголын эдийн засгийн нөхцөлийг танилцуулсан тайланг улирал бүр гаргах аж.
Өмнөх эрх баригчдын авсан зээлийг өнөөгийн эрх баригчид шинэ зээлээр түр хаав. Нэг ёсондоо хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гэдэг боллоо. ОУВС-гаас зээл авснаар дунд болон урт хугацаанд манай улсад ямар эерэг болон сөрөг үр дагавартай вэ?
ДАВУУ ТАЛ
- Олон улсын тавцан дахь Монгол Улсын нэр хүнд өснө. (өнөөгийн эрх баригчдын хэлж байгаагаар)
- Илүү хямд зардалтай буюу хүү бага, хугацаа урт зээлийг өөр эх үүсвэрээс авах боломж бүрдэнэ. Дэлхийн банк, АХБ болон Япон, БНХАУ болон ОУВС-тай тохиролцсоны дараа нийт 3.5 тэрбум ам.долларын зээл өгч болох юм гэсэн удаатай.
- Энэ оны төсвийг УИХ дахин тодотгож, зардал бууруулна.
- Төсвийн сахилга баттай болж, төсвийн алдагдал буурна. Өнгөрсөн сарын байдлаар төсвийн алдагдал 25 тэрбум төгрөгт хүрээд байна.
- Монгол Улсын өрсөлдөх чадвар өснө.