Улс оронд болон дэлхий дахинд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- МАН-ын бүлгийн гишүүдийн ихэнх нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй хэмээн үзжээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарласан байна.
- УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүүд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар танилцууллаа. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13 удаа хуралдаж, 11 хууль, нэг тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
- Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц Монголын нийт ард түмэн, сүсэгтэн олондоо зориулж XVII жарны "Алтан унжлагат" хэмээх "Гал тахиа" жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж байна.
- Сэтгүүлч Р.Адъяасүрэнгийн Япон улсад ажиллаад ирсэн тухай “Секундээр хэмжигдэх хэмнэл” аян замын тэмдэглэлийг унших боломжтой. Япон хүний хөдөлмөрч чанар, үсрэнгүй технологи, үйлчилгээний соёлын ачаар Токио хот дэлхийн төв хотуудын нэг болжээ. Япон улсыг зорих жуулчдын тоо жил бүр 20-30 хувиар өсөж, 2015 онд л гэхэд 19 сая жуулчин хүлээн авчээ.
- “Moody's” агентлаг Монгол Улсын долоон банкны урт хугацааны зээлжих зэрэглэлийг дахин үнэлэх болсноо зарлалаа.
- Турк улсын Истанбул хотноо “Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа ба донор” сэдэвт олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын семинар боллоо. Уг семинарт оролцоод ирсэн сэтгүүлч Б.Нямдарийн “Тэд тархинаас бусдыг нь шилжүүлэн суулгаж байна” сурвалжлагыг унших бол ЭНД дарна уу.
- Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг Сүхбаатар дүүргийн 31-р сургуульд эхлүүллээ.
- Эдийн засаг хямралтай байгаа өнөө үед нийтийн хоолны салбарын орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 231.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 25 тэрбум төгрөг буюу 12 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
- “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ Засгийн газарт хоёр удаа шаардлага хүргүүлсэн боловч хариу ирээгүй байна. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол дахин жагсаал хийхээ мэдэгдэв.
- Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна.
- Өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг БНХАУ-ын Манжуур хотод аялах эрхээр урамшуулжээ.
- Улсын хэмжээнд 2016 онд нийт 72.2 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байв. Тэдний 27 (38. хувь) мянга нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг.
- Шинэ Засгийн газар Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн байрыг Прокурорын газарт өгөх шийдвэрийг дахин гаргажээ. Ийм шийдвэр гаргах тухай Засгийн газрын 270-р тогтоолыг цуцлахыг шаардсан хэвлэлийн бага хурлыг Шинжлэх ухааны байгууллагын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо, "Шинжлэх ухаанаа аваръя" түр хорооноос хийв.
- Цагдаагийн ерөнхий газраас баавгай агнаж, худалдахыг завдсан хэргийг илрүүлэн шалгаж байгаа талаар мэдээллээ.
- Сар шинийн баярыг тохиолдуулан Юнивишн компани алтан үеийн сор болсон 5 шилдэг киног үнэгүй үзэх эрхээр хэрэглэгчиддээ бэлэг барьж байна.
ДЭЛХИЙД
- WikiLeaks-ыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2012 оны зургаадугаар сараас хойш Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд бүгж буй. Тэрбээр үүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг таван жилийн хугацаанд огт гарч ирээгүй юм. Тэгвэл Эквадорын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Синтия Витери төрийн тэргүүнээр сонгогдсон тохиолдолд Ассанжийг Элчин сайдын яамандаа толгой хорогдох шийдвэрийг хүчингүй болгон хэмээн мэдэгдлээ.
- Төд удалгүй алга болж, хүний амнаас солонго гаргадаг аппликейшний эцэг компани болох Snap компани тун удахгүй 20 тэрбум ам. доллароос үнэтэй болж магадгүй. Snapchat аппликейшнээр зах зээлд танигдсэн тэд өчигдөр нэгж хувьцааны үнийг 14-16 ам. доллароор зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа гэжээ.
- Самсунг корпорацийн өв залгамжлагч, тус корпорацийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёнийг их хэмжээний авлига өгсөн гэх хэрэгт буруутган хорьсон байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцроход хүргэсэн хэрэгт түүнийг холбоотой хэмээн сэжигтнээр татсан байсан юм.