ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад ажиллан, Сангийн яам, Монгол банкны удирдлагуудтай хэлэлцээ хийсэн. Өнөөдөр хэлэлцээ өндөрлөжээ.
Хэлэлцээний үр дүнгийн талаар буюу манай улс ОУВС-гийн чухам аль хөтөлбөрт хамрагдах, ямар хэмжээний зээл авах талаар ням гарагт олон нийтэд мэдээлнэ.
Өнгөрсөн оны сүүлчээр экспортын нүүрсний үнэ өссөн нь улсын төсвийн орлого, цаашлаад төлбөрийн тэнцэлд эергээр нөлөөлсөн. Энэ мэт гадаад, дотоод санхүүгийн үзүүлэлтүүд өөрчлөгдсөн нь хэлэлцээ сунжрах шалтгаан болжээ. Хэдийгээр хэлэлцээ өнөөдөр өндөрлөсөн ч олон улсын зах зээлд үнийн савлагаа үүсэхээс болгоомжлэн, амралтын өдөр Төрийн ордонд мэдээлэл өгөхөөр төлөвлөсөн байна.