G-Time сүлжээнд 12 мянган иргэн нэгджээ

Б.Чимэг GoGo.mn

2017-02-17 17:10 GMT+8

G Time сүлжээний бизнест  манай улсын 12 000 орчим иргэд хамрагдсан байна. Үүний 7000 орчим буюу талаас их  нь Эрдэнэт хотын иргэд байгаа аж. Иргэдийг санхүүгийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж, хохирлыг түргэн шуурхай төлүүлэх тал дээр цагдаагийн байгууллага хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавьж ажиллаж байна.

Зарим иргэд G Time сүлжээг ердийн бизнесийн үйл ажиллагаа байсан мэт тайлбарладаг. Гэвч энэ сүлжээгээр дамжуулан 1 200 000 төгрөгийн үнэтэй цаг өгдөг ч уг цагийг 68 000 төгрөгөөр худалдаалдаг. 

Иймд энэ сүлжээнд хамрагдсан бусад иргэдийн хувьд цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалтад хүндэтгэлтэй хандаж, хуулийн байгууллагаас гарах эцсийн шийдвэрийг хүлээх нь зүйтэйг зөвлөж байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ажлын албанаас мэдээлэв. 

GoGo Facebook Хуудас

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

 
 
Багш нарын ажил хаялтыг та дэмжиж байна уу?
Нийт 3109 санал өгсөн байна.

Дээшээ