Японы нийслэл Токио хотын бэлэг тэмдэг болсон байгууламжуудын нэг бол Токиогийн цамхаг. Энэ цамхгийн өндөр 333 метр бөгөөд Эйфелийн цамхгаас даруй 9 метрээр өндөр.
1957 оны долдугаар сард тус цамхгийн барилгын ажил эхэлж дараа оны арванхоёрдугаар сарын 23-нд нээлтээ хийж байжээ.
2012 онд “Токиогийн тэнгэр баганадсан мод" цамхаг ашиглалтад орохоос өмнө тус цамхгийг аналог цацалт, телевизийн дижитал цацалт болон радио долгионы антены зориулалтаар ашиглаж байжээ. Мөн төмөр замын нийтийн зорчигч тээврийн утасгүй холбооны систем, цаг уур судлалын төхөөрөмжүүд ч энд суурилагдсан байдаг аж.
Харин одоогийн байдлаар Токиогийн хоёр дахь өндөр барилга болох тус цамхаг аялал жуулчлалын зориулалтаар ашиглагдаж байна.
Нэг давхарт нь тус цамхгийг хэрхэн барьж байсан болоод нээлтийн үеийн түүхэн зураг бүхий үзэсгэлэн бий. Мөн 1888 оны долдугаар сарын 10-наас 2015 оны 12 сарын 31-нийг хүртэл хугацаанд өөрийн төрсөн өдрөө ямар мэдээлэл сонины хуудсанд хэвлэгдсэнийг үзэх боломжтой автомат машинтай.
Дээш явбал Токио цамхгийн бэлгэдэл бүхий олон төрлийн тоглоом, бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой.
Харин 150 метрийн өндөрт гарч Токио хотыг тэнгэрээс тольдох юм. Энэ хэсэгт мөн л бэлэг дурсгалын дэлгүүр, Шинто шашны хүслээ бичих болон залбирлын хэсэг, The One Peace анимэйшний хэсэг, кафе байрладаг.
150 метрийн өндөрт байрлах хоёр давхар байгууламжаас Токио хотыг нь бүхэлд нь харах төдийгүй Фүжи уул харагдана.
Токио цамхагт орох тасалбар насанд хүрэгчид ойролцоогоор 20 мянга, хүүхэд 9-10 мянган төгрөгийн үнэтэй.