Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
GoGo мэдээний агентлагаас агаарын бохирдолтой хамтдаа тэмцэхийг нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байгаа билээ. Энэ хүрээнд Баянхошуу, Да хүрээ, Нарантуул, хотын төв болон Зайсан гэсэн таван цэгээс хүүхдүүд сонгон шинжилгээнд хамруулж утаа эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимтэй хамтран шинжилгээг хийсэн. Энэ талаарх сурвалжлага энэ долоо хоногт үргэлжилж хар тугалганы шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн ээжээс ярилцлага авсан юм. "Эрүүл мэндийн хувьд доголдолтой. Хичээлээ ойлгох чадвар их сул. Хоол боловсруулах эрхтэн муу. Байнга хамраас нь цус гарч, хамар битүүрнэ. Дандаа толгой өвддөг эмнэлэг үзүүлэхээр Онош нь тогтоогдоогүй" гэдгийг шинжилгээнд хамрагдсан хүүхдийн ээж хэлсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургууль нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гурван ээлжээр хичээллэдэг 22 сургуулийн нэг. Гуравдугаар ээлжийн төлөөлөл 4Б ангиар жишээ авбал лхагва гарагт эрт буюу 19.20 цагт тардаг өдөр нь. Зургаан цагтай өдөр хичээл 20.10 цагт тарна. Энэ анги долоо хоногийн хоёр өдөр нь зургаан цагтай байдаг. 4Б ангийн сурагч Ж.Золжаргал 19,20 минутад хичээл тарж автобусаар явж буудал дээрээ буугаад 1,2 км замыг харанхуйд бүдчин туулсаар 20,30 минутад гэртээ харидаг. Аавынх нь ажил тараад гэртээ ирсээр байтал 22.00 цаг болдог тул хүлээх хэрэггүй. Ээж нь балчир охиндоо санаа зовсон ч дөрвөн сартайгаас зургаан настай гурван дүүг нь орхих хүнгүй учир охин өөртөө л найдахаас өөр аргагүй. Нийслэлд гурван ээлжээр хичээллэж харанхуйд бүдчин харих хэдэн мянган хүүхдийн төлөөлөл болгон энэхүү сурвалжлагийг хөндлөө.
Санхүүгийн зохицуулах хорооноос “G-Time корпорейшн” ХХК-ийн болон бусад сүлжээний бизнес гэх хууль бус, нийгэмд аюултай, залилан луйвардах гэмт хэргийн шинжтэй аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байх, өмч хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө хохирохоос сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд анхааруулж байна. G-Time-ийн ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 10-ны өдөр хилээр гарах гэж байхад нь баривчилсан. G-Time сүлжээний бизнест манай улсын 12 000 орчим иргэд хамрагдсан байна. Үүний 7000 орчим буюу талаас их нь Эрдэнэт хотын иргэд байгаа аж. Гэхдээ G-Time сүлжээний хохирогчид өчигдрөөс эхлэн Улсын мөрдөн байцаах газар, ЦЕГ-т олноор хандаж эхэллээ. Хохирогчдын тоог одоогоор тогтоох боломжгүй байгаа аж.
БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болсон нь энэ долоо хоногийн хамгийн их хандалттай мэдээ байлаа. Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. Өөрөөр хэлбэл визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно. Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн 2 жилийн дотор 4 буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ. Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болох мэдээллийг ЭНД-ээс уншаарай.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Бүх гишүүдийн саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах байр суурь хэвээрээ. Сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хугацааг тавдугаар сарын 1-7-ны хооронд гэж заасан. Иймээс бид тавдугаар сарын 2-нд бүх гишүүдийн санал хураалтаар эхний шатанд тодруулна. Хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг мөн сарын 6-нд намын Их хурлын нууц санал хураалтаар нэгийг тодруулна. Нас хүйсээр ялгаварлах байр суурийг би хэзээ ч барихгүй. Өнөөдөр хэн идэвх санаачлагатай ажиллана тэр хүн манлайлна. Гурван цагийн хэлхээс буюу залгамж чанарыг эрхэмлэх ёстой гэсэн байр суурийг барьж байна" гэв.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар зарим улс дахь Элчин сайдын яамд болон Консулын газрыг түр хугацаанд хаах шийдвэр гаргажээ. Тодруулбал:
- Бүгд Найрамдах Индонези Улс дахь Элчин сайдын яам,
- Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам,
- Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар,
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргав.
Энэхүү шийдвэр нь эдгээр улсуудтай харилцах улс төрийн болон бусад харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд улс орны төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараагаар эдгээр газрыг сэргээн ажиллуулах юм байна.
Сэтгүүлч А.Ихсанаа Эдийн засгийг "мэрэх" эгэл бус ХАЯГДАЛ нийтлэлдээ гэр, байшингийн дулаан алдалтыг зогсоосноор өрхийн эдийн засагтаа үлэмж хэмжээний хэмнэлт авчрах талаар хөндлөө. Өнөөдөр Улаанбаатар хотод 180 мянга гаруй өрх хувийн байшин болон гэрт амьдарч байна. Тэдгээр айлууд дунджаар 20-50 хувиар дулаанаа алддаг гэж үзэхэд ялгаруулах утаа, эрчим хүчний хэрэглээнд зарцуулах мөнгө нь мөн энэ хэмжээгээр нэмэгддэг гэсэн үг. Утааг бууруулах хамгийн үр дүнтэй бөгөөд эдийн засагт хэмнэлттэй арга нь дулаан алдагдалтыг зогсоох юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс уншаарай.