Тоон мэдээллээс харахад автоматжуулалтыг үгүйсгэх арга үгүй. Хятадын Дунгуан хотын нэгэн үйлдвэр хүний оронд робот ажиллуулах нь илүү үр ашигтай болохыг батлан харуулжээ.
Үйлдвэр нийт ажиллах хүчнийхээ 90 хувийг цомхтгож, оронд нь роботууд ажиллуулснаар бүтээмж 250 хувиар өссөн төдийгүй, алдаа гаргах явдал 80 хувиар буурсан аж.
Changying Precision Technology компанийн үйлдвэр гар утас угсрах ажилд нийт 650 хүнийг ажиллуулдаг байжээ. Харин одоо ердөө 60 робот, 60 хүн л үйлдвэрт ажиллаж байна.
Хүмүүс роботуудын ажлыг хянах, шалгах зэргийг хийж байгаа бөгөөд үлдсэн бүх ажлыг роботууд гүйцэтгэх болжээ. Үйлдвэрийн ерөнхий менежер Луо Вейчианийн хэлснээр ажилтнуудын тоог бүр 20 хүргэсэн ч гэсэн үйлдвэр хэвийн ажиллана гэсэн байна.
Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар 20 жилийн дараа гэхэд Америкчуудын 47 хувь нь роботуудад ажлын байраа алдах аж. Түүнчлэн роботууд зөвхөн үйлдвэрийн ажлыг хийгээд зогсохгүй, илүү дэвшилтэт системд суурилж, илүү өндөр чадвартай болсноор хүмүүсийн хийж байгаа олон зүйлийг чаддаг болох юм.
Сүүлийн үеийн жишээ гэхэд роботууд хуульч, сэтгүүлч, эмчийн ажлыг хүртэл хийж эхэлжээ. Үүгээр зогсохгүй хиймэл оюун ухаантай сэтгэл зүйч байдаг болсон юм.
Гэхдээ засгийн газруудын хувьд хүн төрөлхтний ажилгүйдлийн түвшин үнэмлэхүй байдлаар өснө гэдэг гамшиг тохиолдохын илэрхийлэл болно. Тийм ч учраас бүх ажлыг автоматжуулах ажилд тун нухацтай хандаж байгаа.
Эх сурвалж: WEF