ОУВС-гийн удирдлагуудтай найман сарын турш хийсэн хэлэлцээ өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн. Хэлэлцээ өнгөрсөн наймдугаар сард эхэлсэн юм. Төрийн ордонд ОУВС-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Сангийн яам, Монголбанкнаас хамтарсан хэвлэлийн бага хурал хийж байна.
Манай улс тус сангийн Extended facility fund хөтөлбөрт хамргадан, 440 сая ам.долларын зээл авах болжээ.
Хэвлэлийн бага хуралд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, ОУВС-гаас ажлын хэсгийн ахлагч Коши Матай, Монгол дахь суурин төлөлөгч Нэйл Сакер нар оролцож байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Манай улсад улсын төсвийн болон урсгал тэнцлийн хосолмол хүндрэл учирсан тул Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах нь зөв гэж Ажлын хэсэг үзжээ. Энэ хөтөлбөрийг гурван жил хэрэгжүүлнэ. Ойрын хугацаанд бидэнд 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай. Үүний 2 тэрбум нь Хятадын банктай өмнө хийсэн, своп гэрээний үнийн дүн юм.
ОУВС-тай хэлэлцээ хийснээр манай улс төсөв мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулах, энэ оны улсын төсөвт яаралтай тодотгол оруулах үүрэг хүлээлээ. Мөн
Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт үргэлжлүүлэн олгоно, цалинг ирэх 2 жилд нэмэхгүй, тэтгэврийн насыг өндөрсгөнө гэдгийг Сангийн сайд онцоллоо. Мөн хадгаламжийн хүүнд татвар ногдуулах болжээ. Хүүхдийн мөнгөнөөс гарах илүүдэл мөнгийг ядуу гэр бүлүүдэ хүнсний талон олгох замаар зарцуулах заалтыг ч хөтөлбөрт тусгажээ.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газар маш их хэмжээний үнийн дүн бүхий Концессын гэрээг хувийн хэвшлийнхэнтэй зурсан. Тэр бүх гэрээг эргэн харах аж.
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг мэдээлэл өгөв. Тэрээр ОУВС Монголбанкны мөнгөний бодлогыг сайшаасан гээд ипотекийн зээлийг одоогийн журмаар үргэлжлүүлнэ гэв.
ОУВС-тай хэлэлцээ хийснээр манай улс Япон, БНХАУ-аас дахин 3 тэрбум ам.долларын зээл авах нөхцөл бүрджээ. Мөн БНХАУ-ын Ардын банктай байгуулсан, юанийн свопын гэрээг 3 жилээр сунгах тохиролцоонд хүрчээ. Энэ гэрээ ирэх зургаадугаар сард дуусах байсан юм. Одоо Засгийн газар санхүүжилт олгохоо мэдэгдсэн улсууд болон санхүүгийн байгууллагуудаас албан ёсны баталгааг гаргуулах шаардлагатайг Коши Матай онцлов. Мөн манай улс энэ оны улсын төсөвтөө тодотгол оруулах үүрэг хүлээж байна.
ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх сард багтаан манай улсад олгож буй Өргөтгөсөн хөтөлбөрийг албан ёсоор батлах аж.

Монголбанк салбартаа шинэчлэл хийх, банкуудад хөндлөнгийн үнэлгээ хийлгэн, банкуудын бодит байдлыг тогтоох, тэр дагуу дүрэм журамдаа өөрчлөллт оруулах үүрэг хүлээж байна. Бодлогын арга хэмжээг авсан учраас Монголын эдийн засаг дунд болон урт хугацаанд сэргэнэ, өр буурна гэдгийг ажлын албаны дарга Коши Матай онцлов. Гэхдээ богино хугацаанд хүндрэл гарахыг үгүйсгэсэнгүй.
Мэдэгдлийн дараа асуулт хариулт эхэллээ.
-440 сая ам.долларын зээл авснаар төгрөгийн ханшид ямар нөлөө үзүүлэх бол?
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Мөнгөний бодлогын алдааг засна. Төсвийн шинжтэй төсөл хөтөлбөрийг Монголбанк дахин санхүүжүүлэхгүй. Өмнөх эрх баригчид 8.8 тэрбум төгрөгийг энэ мэтээр буруу зарцуулсан. Ханш тэдэн төгрөг байна гэж хэлэхэд хэцүү. Бид ханшийг уян хатан хэвээр нь байлгана. Ойрын жилүүдэд манай улсад 3 тэрбум ам.доларын санхүүжилт орох тул ханшид эергээр нөлөөлнө.
-Ипотекийн зээл үргэлжлэх үү?
-Цаашид энэ хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлнэ. Монголбанк 4 тэрбум төгрөгийг энэ хөтөлбөрт зарцуулсан.
-400 сая ам.долларын зээлийн хүү хэд вэ?
-Хоёр хувиас хэтрэхгүй байна. Хөвөгч хүү тул тусгай томьёо ашигладаг. Өргөтгөсөн хөтөлбөрийн давуу тал нь эргэн төлөх хугацаа нь харьцангуй урт тул энэ хөтөлбөрийг сонгосон.
-Засийн газрын мөрийн хөтөлбөрт заасан ямар заалтууд хэрэгжих боломжгүй болж байна вэ?
-Одоогоор тооцоо хийгээгүй байна. Ахмад настнуудад олгох хишгийг үргэлжлүүлнэ. Цалинтай ээж хөтөлбөр хэрэгжинэ.
-5.5 тэрбум ам.долларын санхүүжилттийг ямар хуваариар манай улсад шилжүүлэх вэ?
-ОУВС хэээ ч бүх санхүүжилтийг нэг дор олгологгүй. Хэрэгжилтээс хамааран тухай бүрт нь шилжүүлдэг. Гурван жилийн турш олгоно гэсэн үг. Бид үнэлгээг3 сар тутамд хийнэ.

"Өргөтгөсөн хөтөлбөр"-ийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэл, орлогын албан татварыг 2018 оноос тус бүр 1 хувь нэмэгдүүлэх бөгөөд шатахуун, архи, тамхи зэрэг 6-7 орчим төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болжээ.
Мөн урт хугацаандаа тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх талаар ОУВС-тай тохиролцоонд хүрсэн аж.

Монголбанк БНХАУ-тын Ардын банктай своп хэлэлцээ хийсэн байв. Энэ хэлэлцэрийн хугацааг сунгахад ОУВС зуучлагчаар ажиллажээ. Хятадын тал хугацааг сунгахын сацуу хэмжээг 10 тэрбум юаниар нэмэхийг зөвшөөрчээ. Хоёр талын Төв банк ирэх долоо хоногт шинэ хэлэлцээг эхлүүлнэ гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав.
-Ажлын хэсгийн тохиролцоог ОУВС-гийн захирлуудын зөвлөл батлахгүй байх эрсдэл бий юу?
-Монгол Улс урьдчилсан нөхцөлөө хангасан тохиолдолд ямар нэг асуудалгүй батлагдана. Урьдчилсан нөхцөл гэдэг нь бусад санхүүжүүлэгч орнуудаас баталгаа авах юм.
-Онцгой албан татварыг нэмснээр төсвийн орлого хэрхэн өсөх вэ?
-Манай улсын дундаж наслалт өсөж байна. Иймд тэтгэврийн насыг нэмэх нь зөв гэж үзсэн. Мөн тэтгэврийн сан одоогийн системээр цаашид явсаар байвал улсын төсөвт ихээхэн дарамт болохоор байна. Онцгой албан татвар нэмэгдсэнээр төсөвт багагүй орлого төвлөрнө.
-Шинэ зээл авснаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчих үү?
-ОУВС-гаас зээл авснаар дээрх хуулийг зөрчихгүй. Төсвийн тодотголыг хаврын чуулганаар хийх үү, эсвэл наана нь ээлжит бус чуулган зарлах уу гэдгийг УИХ-ын удирдлага шийднэ. Өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлснээр улс төрийн тогтворгүй байдал үүсэхгүй гэж бодож байна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь биднээс шууд хамаарна.
Хэвлэлийн бага хурал 12.30-д өндөрлөв.
Гэрэл зургийг: MPA.mn-ээс