Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвийн орлогыг өсгөх зорилгоор найман төрлийн татвар нэмэх санал оруулж байв. Орон нутгийн сонгуулийн өмнө УИХ-д энэ саналаа өргөн барьсан улс төрийн мэдрэмжгүйгээрээ дуудуулан, хууль боловсруулагчид дэмжээгүй. Харин өнөөдөр болсон хэвлэлийн хурлаар Сангийн сайд хувь хүний орлогын албан татварыг үе шаттай нэмэх болсныг дуулгалаа.
Тухайн хүний төлөх хувь хүний орлогын албан татварын хэмжээнээс шалтгаалан 10, 15, 20 хувиар нэмэхийг ОУВС-гаас шаарджээ. Гэхдээ хэлэлцээний явцад одоо хэрэгжиж буй татварын, нэг жилийн хөнгөлөлтийг (84 000) мөн үе шаттай нэмэхээр тохиролцжээ.
Ингэснээр таны төлөх хувь хүний орлогын албан татвар өсөх тусам эдлэх хөнгөлөлт тань мөн өснө.
Одоо үйлчилж буй хуулиар ажилтан нэг сард 7000, нэг жилд 84 мянган төгрөгийг хувь хүний орлогын албан татвараасаа хөнгөлүүлдэг байсан юм.
Цаашид 120, 160, 200, 240 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх аж.
Жишээ нь нэг сарын 500 мянган төгрөгийн цалинтай ажилтан цалингийнхаа 10 хувийг буюу 50 мянган төгрөгийг шууд нийгмийн даатгалд төлдөг. Ажилтанд 450 мянган төгрөг үлдэнэ. Үүний арван хувь нь 45 мянган төгрөг. Энэ үнийн дүнгээс 7000 төгрөгийг улс хөнгөлдөг тул ажилтан 38 мянган төгрөгийг ХХОАТ-т төлдөг байв. Гэвч таны цалингийн хэмжээнээс хамааран татвар ногдуулах хувийг 15, 20 гэх мэтээр өсгөх юм.
Энэ хууль хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй байна.