ОУВС-гийн хэлэлцээний дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг мөн л нэмэхээр боллоо.
- 2018 онд 2 хувиар,
- 2019 онд нэг хувиар,
- 2020 онд 2 хувиар тус тус нэмэхээр болжээ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар ажилтан цалингийнхаа 10 хувь, ажил олгогч дунджаар 11 хувийг төлдөг. Тэгэхээр ирэх оноос эхлэн 12 хувийг төлөх болж байна. Энэ нь улсын төсвийн орлогыг нэмэх зорилготой шийдвэр.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн шатахуунд ногдуулах онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмэх болсон талаар “Эм хэдий гашуун ч эрүүл мэндэд тустай байдаг. Иймд хэдий хүнд нөхцөл байдал тулгарсан ч даваад гарахаас өөрцгүй. 2017 онд бидний хувьд хүнд жил байх болно” гэсэн юм.
Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөснөөр нийгмийн даатгалын сангийн орлого өсөх юм. Тус сангийн алдагдлыг буюу орлого зарлагын зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлсээр ирсэн юм.