ХАР ТУГАЛГА МАНАЙ ЭДИЙН ЗАСАГТ 491 САЯ АМ. ДОЛЛАРЫН ХОХИРОЛ УЧРУУЛНА
Менделеевийн үелэх систем дээрх дэс дугаар бүхий химийн элементүүдийн дунд хүнд хэрэгтэй нь ч бий, хэрэггүй нь ч бий. Хүний дуртай нь ч бий, дургүй нь ч бий. Гэхдээ энэ удаад зөвхөн 82 дахь элементийн тухай өгүүлнэ.
Сүүлийн үед орчны бохирдлын талаар ярих болсонтой холбоотойгоор хар тугалга бидний үр хойчид ямар аюул авчирч буйг, хэрхэн заналхийлж, эрүүл мэндэд нь нөхөж баршгүй хохирол учруулдаг тухай бид улам ихээр мэддэг болов.
Үелэх системийн 82 дахь элемент болох хар тугалга барууны орнуудын хувьд аль өнгөрсөн зууны асуудал. Харин манайхтай адил хөгжиж буй орнуудад шийдэлд хүрээгүй асуудал.
Нью-Йоркийн анагаах ухааны их сургуулийн Хүүхдийн өвчин судлалын тэнхимээс 2013 онд “Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ эдийн засагт нөлөөлөх нь” сэдвээр дэлхийн орнуудыг судалжээ.
Судалгаанд бага болон дунд орлоготой орнуудыг жагсаасан бөгөөд АНУ, ХБНГУ зэрэг орныг жишээ болгон харьцуулсан аж. Ингээд бага болон дунд орлоготой орнуудын 5 хүртэлх насны хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ тухайн улсын жилийн эдийн засагт ямар хор хохирол учруулж болохыг тооцоолсон байна.
Тэдний тооцоолсноор бага болон дунд орлоготой орнууд хар тугалгаас болж жилд 977 тэрбум ам. долларын алдагдал хүлээж байгаа бөгөөд:
- Африкийн орнууд 134,7 тэрбум ам. доллар
- Латин Америкийн орнууд 142,3 тэрбум ам. доллар
- Азийн орнууд 699,9 тэрбум ам. долларыг олох боломжоо алджээ.
Орнуудаар нь жагсаавал:
- Уганда – 3,54 тэрбум ам. доллар / ДНБ-ий 7,85 хувь
- Пакистан – 37,9 тэрбум ам. доллар / ДНБ-ий 8 хувь
- Афганистан – 2,74 тэрбум ам. доллар / ДНБ-ий 7 хувь
- Энэтхэг – 236 тэрбум ам. доллар / ДНБ-ий 5 хувь
- Монгол – 491 сая ам. доллар / ДНБ-ий 4 хувь
- БНХАУ – 227 тэрбум ам. доллар / ДНБ-ий 2 хувь
Хар тугалга хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж, сэтгэн бодох чадварыг бууруулдаг тухай бид өмнө нь нийтэлж байсан. Тэгвэл сэтгэн бодох чадвар буурснаар хожим насанд хүрэхэд эдийн засгийн чадамж нь мөн тодорхой хэмжээгээр буурах юм.
Түрүүн дурдсанчлан хар тугалга гэдэг өндөр хөгжилтэй, барууны орнуудын хувьд аль өнгөрсөн зууны асуудал болсон бөгөөд аль хэдийнэ шийдэл, арга замыг нь олж чаджээ. ХХ зуунд хар тугалганы хор хохирлыг бууруулж, хүүхдийн цусан дахь хэмжээг нь багасгаж чадсанаар эдгээр орны хувьд эдийн засгийн өгөөж нь жилд 2,45 их наяд ам. доллартой тэнцэх болсон аж.
Гэтэл бага болон дунд орлоготой орнуудын хувьд хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тооцоолж үзэх нь хомс бөгөөд эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх хор хөнөөлийг нь хангалттай судалж үздэггүй.
Тиймээс судалгаа, хэрхэн сэргийлэх зэрэг ажлыг зайлшгүй хийх шаардлагатай.
Гэмт хэрэгтэй холбогдсон ХАР ТУГАЛГА
Аливаа улс орны эдийн засагт, гэмт хэргийн үзүүлэх нөлөө өндөр
2013 оны нэг, хоёрдугаар сарын Mother Jones сэтгүүлд Кевин Драмын “ХАР ТУГАЛГА:Америкийн гэмт хэргийн жинхэнэ Элемент” хэмээх нийтлэл гарсан юм. Энэхүү нийтлэлд Америкийн гэмт хэрэг болон хар тугалгатай холбоотой бүхий л судалгааны ажлыг нэгтгэж, тун өвөрмөц таамгийг дэвшүүлжээ.
Хар тугалга шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө удирдах хэсгийг гэмтээнэ
Тэр нь хүүхэд ахуйдаа хар тугалгад хордож өссөн хүүхэд насанд хүрээд гэмт хэрэгтэн болох магадлал өсдөг гэсэн таамаг байв. Кевин Драм 1960-аад оноос гэмт хэрэг өсөх болсон хийгээд 1990-ээд оноос эрчтэй буурч байсныг хар тугалгатай холбон тайлбарласан юм.
Ерөнхийдөө “Хар тугалгын хольцтой шатахууны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор тухайн үед хүүхэд байсан хүмүүс насанд хүрээд гэмт хэрэгтэн болох магадлал өндөр байсан бол хар тугалгын хольцтой шатахууныг хориглосноор эсрэг үр дүн гарсан” гэж тэрээр үзжээ.
Түүний таамаг үнэн байж болох хэд хэдэн баримт бий. Нэгдүгээрт Драм 23 жилийн үечлэлтэйгээр таамгаа дэвшүүлсэн бөгөөд 1940, 50-иад оны үед амьдарч байсан бага насны хүүхдүүд 60-70-аад оны үед насанд хүрээд гэмт хэрэгтэн болох магадлал өндөр байсан гэжээ.
Хоёрдугаарт, хар тугалгын хольцтой шатахууны хэрэглээ болон гэмт хэргийн гаралтын хамаарлыг өөр бусад орнууд судалж үзэхэд мөн ойролцоо үр дүн гарч байв. Түүнчлэн хар тугалгын хэрэглээг аажмаар бууруулсан орнуудад гэмт хэргийн гаралт аажмаар буурсан байхад эрс шийдвэр гаргасан орнуудад гэмт хэрэг огцом буурч байжээ.
Харин гуравдугаарт, хар тугалгатай холбоотой гэмт хэргийн тоо баримтыг тооцож үзэхгүйгээр эрүүл мэндийн судалгаануудыг жишээ болгон тооцоход энэ химийн элемент хүний тархинд эдгээх аргагүй хөнөөл учруулдаг гэдгийг бид мэдэж авсан. Сэтгэн бодох чадварт нөлөөлнө. Шийдвэр гаргах, сэтгэл хөдлөлөө удирдах хэсгийг гэмтээнэ гэдэг гэмт хэрэгтэй холбож болох бас нэгэн таамаг.
Хар тугалга хүнийг түрэмгий болгодог гэдэг ганцхан тайлбар л гэмт хэрэгтэй холбож болно гээд ногоон гэрэл асааж буйтай адил юм.