Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ), БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хооронд байгуулсан хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн уралдааныг зарлажээ.
Хамтарсан судалгааны төсөл нь хоёр талын сонирхолд нийцсэн, Монгол-Хятадын эрдэмтдийн хамтран гүйцэтгэх ажлууд байх аж. Монголын талын төслийн саналыг БСШУСЯ, Хятадын талын төслийг ШУТЯ тус тус хүлээн авна. Монгол, Хятадын эрдэмтэд төслийн агуулгыг урьдчилан тохиролцож, талуудын оролцоог тодорхой болгосон байх шаардагатай аж.
“Хоёр талд бүртгүүлээгүй болон хугацаа хожимдсон, материалын бүрдэлт дутуу төсөл болон БСШУСЯ-аас өмнө нь баталсан судалгааны төслийн өртэй төслийн удирдагчдыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. 2017 оноос хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг шинжлэх ухааны чиглэл бүрээр хүлээн авах бөгөөд байгууллага болгоноос зөвхөн нэг төслийн санал хүлээж авна” гэж тус яамнаас анхаарууллаа.
Хоёр талын дэмжлэг хүлээсэн төслийн тус тусын санхүүжилтийг Монгол Улсын БСШУСЯ болон БНХАУ-ын ШУТЯ хариуцна. Нийт 10 хүртэлх хамтарсан төсөл сонгон шалгаруулах ба гүйцэтгэх хугацаа 2-3 жил байна.
Төсөл хэрэгжүүлэгч монгол талын төслийг 2017 оны хоёрдугаар сарын 17-ноос эхлэн гуравдугаар сарын 17-ны өдөр хүртэл БСШУСЯ-ны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ. Харин Хятадын талын төслийг гуравдугаар сарын 05-ны өдөр хүртэл ШУТЯ-нд хүлээн авна.