Ням гарагт Лондон хотын Парламентын танхимын барилга дээр "Трампт үгүй гэж хэлье" гэсэн уриагаар гэрэл тусгаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийх Төрийн айлчлалыг эсэргүүцсэн үйлдэл болж байгаа юм.
Энэхүү үйл ажиллагааг нийгмийн шударга ёсны төлөөх "Global Justice Now" хэмээх Засгийн газрын бус байгууллагаас зохион байгуулсан байна. Үүнээс гадна ням гарагт Дональд Трампын цагаачлалын "харгис" бодлогуудын улмаас АНУ-ын Ерөнхийлөгчийн Их Британид хийх айлчлалыг эсэргүүцэж байгаа талаар Лондон хотын захирагч Садик Хан байр сууриа илэрхийлжээ.
Лондон хотын захирагч Садик Хан "Би АНУ-д хайртай, америкчуудад ч мөн адил. Үүнээс гадна би онцгой харилцааг сайн зүйл гэж боддог. Миний бодлоор Исламын шашинтай долоон улсаас ирэх цагаачдыг АНУ-д нэвтрэхийг хориглосон хориг болон дүрвэгсдийн хөтөлбөрийг дуусгавар болгож байгаа зэрэг нь харгис, шударга бус үйлдэл юм. Үүний улмаас бид АНУ-ын Ерөнхийлөгчийг хүндэтгэлтэйгээр хүлээн авах шаардлагагүй гэж үзэж байна" гэж мэдэгдсэн байна.
Б.Ариунболд