Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д айлчлал хийсэн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өнөөдөр өмнөд хөршийг зорилоо. Ц.Мөнх-Оргил сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоонуудыг ажил хэрэг болгох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлаар санал солилцоно. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.
Манай улс ОУВС-гаас 440 сая ам.доллар, мөн донор орнуудаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авахаар болсон билээ. Түүнчлэн ОУВС-тай хэлэлцээнд хүрснээр Япон, БНХАУ-аас дахин гурван тэрбум ам.долларын зээл авах нөхцөл бүрдсэн.
Монголбанк Хятадын Төвбанк хоорондын своп хэлэлцээрийн хугацааг сунгах талаар хэлэлцэнэ гэдгийг Монголбанкаас мэдээлсэн. Мөн БНХАУ-ын Ардын банктай байгуулсан, юанийн свопын гэрээг 3 жилээр сунгах тохиролцоонд хүрчээ. Энэ гэрээ ирэх зургаадугаар сард дуусах байсан юм.