-“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтаас-
Нийслэлд нийт хүн амын 60 гаруй хувь нь оршин суудаг. Хотын дарга С.Батболд чуулганыг нээн үг хэлэхдээ энэ тоог онцлов. Энэ оныг эрх зүйн шинэтгэлийн жил болгон нийслэлийн удирдлагууд зарлажээ.
Агаарын бохирдлыг бууруулахад эдийн засгийн хөшүүрэг ашиглана. Хөрөнгө оруулалтыг аль болох нэмнэ. Өгөөжийг нь мөн өсгөхөд анхаарна. Энэ онд нийслэлд нийт 677 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна гэж хотын дарга С.Батболд илтгэлдээ танилцууллаа. Түүний илтгэлдээ танилцуулсан, энэ онд хийх бусад ажлууд
- Хотын баруун, зүүн хэсэгт ложистиийн төв байгуулна.
- Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг АХБ-ны тусламжтайгаар хавраас зорчуулна.
- Сургууль, цэцэрлэг шинээр барина.
- 8000 хүүхэд гурван ээлжээр хичээллэж байгааг ирэх хичээлийн жилээс зогсооно.
- Агаарын бохирдлыг бууруулахын тулд нэг хүнд ноглох ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.
- Хот санхүүгийн хувьд бие даасан статустай болно.
- Концессын гэрээгээр олон ажил хийсэн ч зарим нь үнэхээр хэрэгтэй төсөл байв уу гэвэл эргэлзээтэй. Гэхдээ хот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.
- Засаг даргын дэргэд хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулан ажиллаж байна.
- Газар эзэмших эрхийг 15 жил болгон сунгаснаар олон иргэн, ААН газартаа хөрөнгө оруулалт хийж байна.
- Улс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүгдийг нэг дор шийдэх боломжгүй тул хувийн хэшлийнхнээ бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.