Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leader ships forum” буландаа урьж, хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн “зочноор “Bro’s” студийг үүсгэн байгуулагч, продюссер Машлайн Болдыг урилаа.
ОРЧИН ҮЕИЙН ХӨГЖМИЙГ ОЛОНД ДЭЛГЭРҮҮЛСЭН НЬ МАНАЙ ҮЕИЙНХНИЙ ГАВЬЯА
-Би Монголын урлагийн салбарын нэгэн эд эс нь болоод 21 жил болж байна. Анх Соёлын ордонд техникчээр ажилладаг байлаа . Түүнээс хойш Монголд орчин үеийн урлаг хөгжих бүх л үйл явцад хамт байж зүтгэж ирсэн. Радиогийн найруулагчаар ажиллаж, одоо дууны найруулгад түлхүү ажиллаж байна. Манай эстрад урлагийн түүх 1940-өөд оноос эхэлнэ. Гэхдээ миний ажиллаж ирсэн 21 жилийн хугацаанд орчин үеийн хөгжим түлхүү хөгжиж ирлээ. “Харанга”, “Хурд”, Т.Ариунаа, Б.Сарантуяа гээд одоо ч моодноос гараагүй эрэлттэй байна.
Сонгодог ардын хөгжмүүд бол бүхий л цаг үед байсаар ирсэн. Гэтэл орчин үеийн хөгжим маань монголчуудын дунд цоо шинээр хөгжиж ирсэн. Чихэнд хоногшоогүй, нүдэнд харагдаагүй хөгжмийн урсгалыг ард түмний дунд дэлгэрүүлж сонсогчдыг байлдан дагуулж чадсан нь манай үеийн уран бүтээлчдийн нэгэн гавьяа юм.
Орчин цагийн хөгжмийн урлаг өнөө үед нийгэмд хамгийн чухал байр суурийг эзэлдэг нь хэнд ч ойлгомжтой. Хүмүүс өдөр тутам дуу хөгжмийг сонсч сэтгэлийн ханамж авч байхад зарим нь хөгжмийн төлөө амьдарч байдаг. Хөгжимгүйгээр амьдралыг төсөөлнө гэдэг тийм ч хялбар зүйл биш. Хөгжим хүнд хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл бий болгодог. Хөгжим бол миний ч, таны ч нэг хэсэг болсон гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ.
ХЭТ ЦАХИМЖИХ НЬ ОЛОН УЛСАД ГАРАХ БОЛОМЖИЙГ НЭЭЖ БАЙГАА Ч...
- Монгол Улсын хүн амын голч нас 21 байгаа нь эдийн засгийн хувьд төлбөрийн чадвар багатай, боловсрол, орон сууц, машин, амьжиргаа зэрэг илүү чухал асуудлуудад хөрөнгө оруулах эрмэлзэлтэй байна. Мөн тэдний сонирхол “хувирамтгай” урлагийн зах зээлийг үүсгэдэг. Ийм үед үзэгчид урлагтай нөхөрлөж урлаг нь хөгжинө гэдэг хэцүү л дээ. Хүмүүс мэдээж дуртай хөгжмөө сонсоно, хөгжинө.
Гэхдээ уран бүтээлчдэд үнэлэмж хэрэгтэй байна. Тэдний хичнээн сар жилээр бодож туурвисан уран бүтээлийг өнөөдөр цахимаар шууд үнэгүй сонсчихож байна. Сүүлийн хоёр жилд соёл урлагийн үйлчилгээ, хүртээмж, түгээлт нь урлагийн салбарын үнэлэмжийг эрс өөрчилчихөж байна. Дэлхий даяар гурван тэрбум хүн интернэт хэрэглэж, 6,9 тэрбум нь гар утастай байна.
Ийнхүү цахимжсанаар дэлхий даяар номын сан, дэлгүүр, театр, кино, үзвэр тоглолт үзэх зэрэг үзэгчийн бодит оролцоо эрс буурч, интернэт орчинд хэн ч үй түмэн зүйлээс өөрийн дураар сонгож, өртөг багатай, бүр үнэгүйгээр урлагийн хэрэгцээгээ хангах боломжтой болжээ. Манай улсад зургаагаас дээш насны нийт хүн амын 90 хувь нь гар утас, тал хувь нь интернэт хэрэглэж байна.
Гар утас, интернэт, facebook, twitter зэрэг дуу, дүрст бичлэг, цахим бүтээгдэхүүнийг татах, үзэх, хуваалцах зэргээр харилцан идэвхитэй оролцдог шинэ хэлбэр нь зохиогчийн эрх, оюуны өмч гээд бүгдийг хөндөж байна.
Хэт цахимжих нь олон улсад гарах боломжийг нээж байгаа ч урлагийн бодит үүрэг, үр нөлөө, хувь нэмрийг бууруулж, урлаг үзэгчийн амьд харилцааг холдуулж байгаа тул зөвхөн зугаацах, цаг нөгцөөх төдий бус соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөтэй жинхэнэ соёл, урлагийн бүтээлийг бодитоор нь хүртээх хэрэгтэй юм. Улсаас соёл урлагаа дэмжээгүй биш дэмжиж байгаа.
Гэхдээ мөнгөн дэмжлэг гэхээс илүү урлагийг үзэгчдэд хүргэх орчныг бүрдүүлэх нь чухал. Хүүхдээ урлагт хайртай, хөгжимд дуртай болгон хүмүүжүүлэх нь чухал юм. Түүний дараа бид урлагийн хөгжлийг ярих нь зүйтэй. Одоо манай урлаг алдаатай оноотой бор зүрхээрээ явж л байна. Хүмүүс надаас “Харанга”, “Хурд”, “Никитон” хамтлаг шиг уран бүтээлчид яагаад төрөхгүй байна гэж асуудаг. Аливаа зүйл үе үеэрээ байна. Урлаг ч үүнтэй адилхан шүү дээ. Домог болсон хамтлагууд төрөх цаг ирнэ.
Угаасаа төрөх нь тодорхой. Гэхдээ “Харанга”, “Хурд”, “Никитон” шиг хамтлагууд Монголд дөнгөж үндэслэж байсан орчин үеийн хөгжмийн урлагийг олонд түгээж хоногшуулж чадсан. Үүгээрээ нэгэн үеийн уран бүтээлчид маань алдартай. Мөн тухайн үед хүмүүсийн сэтгэхүй өөр байжээ. Дэлгүүрийн лангуун дээр барааны савангаас өөр зүйлгүй, талх граммаар хэмжиж зарах дөхөж байсан тэр хэцүү цаг үед тэр уран бүтээлчид оршин тогтнож, хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулж, дуугаараа уярааж байсан.
Тийм болохоор хүмүүсийн сэтгэл зүрхэнд тэр дуунууд хоногшчихсон юм. Цаг үеийн захиалгаар гарч ирсэн. Одоо бол олон сайхан хамтлаг гарч ирээд уран бүтээлээ хийж байна. Мөн хэчнээн сайн уран бүтээл хийсэн ч хүний сэтгэлд хоногших завсар өгөлгүй ар араас нь бөмбөгдөж байна шүү дээ.
Хүмүүсийн сэтгэхүй ч өөр болж. Дараагийн үе маань арай өөр хөгжмийн урсгалаар гарч ирэх хэрэгтэй. Мэдээж манайд зөндөө олон урсгал бий. Тэр бүхнийг сонсч, залгамжилж буй уран бүтээлч ч олон байна. Тэд бор зүрхээрээ уран бүтээл хийсээр байгаа.
“ЕРТӨНЦ” МИНИЙ ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ ХӨГЖИМ
-Би өнгөрсөн 21 жилийн хугацаанд рок попын бүхий л уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Тэдний хөгжмийн найруулга дээр ажиллаж, олон сайхан тоглолт зохион байгуулж байв. Мөн уран бүтээлчдээ хажуугаас нь харж урамшуулж, сэтгэлийн дэм өгч нэг ёсондоо дасгалжуулагч шиг л ажилласан.
Гэхдээ 2000 оны сүүлээс өөрийн гэсэн уран бүтээлтэй болох нь зүйтэй гэж шийдсэн. Хүнд ер нь нэг тийм үе байдаг юм билээ. Тэгээд 2013 онд “Ертөнц” төслөө санаачлан хэрэгжүүлсэн. Энэ нь орчин үеийн хөгжмийг ардын хөгжимтэй хослуулсан хөгжмийн төрөл. Мөн ардын билэг зүйг их судалж, байгалийн дуу чимээ, ерөөл магтаал зэргийг оруулж хослуулж өгснөөрөө гайхалтай бүтээл болсон.
Хөгжим гэдэг маань дэлхий нийтийн өмч. Хэлийг нь мэдэхгүй ч гэсэн хөгжмийг нь сонсоод л тухайн орны онцлогийг мэдрэх боломжтой. Тиймээс “Ертөнц” төсөл маань олон улсад ч эрэлт хэрэгцээтэй байгаа. Ийнхүү Англи, Орос, Япон, Хятад хэлээр цацагдсанаар олон улсын тавцанд хөл тавих анхны алхмаа амжилттай хийсэн.
Сонирхуулахад “Ертөнц” цомог контент хэлбэрээрээ “I tunes”, “Amazon” зэрэг хөгжмийн борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч 16 сайтаар зарагдаж байлаа. “Ертөнц” хөгжмийн цуврал нь хөх, ногоон, улаан, шар, цагаан өнгийн таван цомгоос бүрдэнэ.
Цувралын хоёр дахь цомог болох эх дэлхийг бэлэгдэх ногоон өнгөт “Байгаль” цомгийг саяхан гаргаад байна. “Байгаль” цомог нь морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур, цуур, хархираа, хуучир болон тоншуул, ойн чимээ зэрэг байгалийн дуу чимээтэй хослуулсан 10 аялгуунаас бүрдэж байна. Ингэж бид хөгжмийн хэлээр эх орноо дэлхийд таниулсан алхам болсон юм. Энэ ч бас нэгэн хөгжим юм шүү дээ.
ОЛОН УЛСАД НЭРЭЭ ГАРГАХ АМАРГҮЙ
Хөгжмийн урлагийнхан бидэнд олон улсын зах зээлд гарах боломж их бий. Гэхдээ дэлхий нийтийг суурин болон нүүдэлчин соёл иргэншилтэй хэмээн хуваадаг. Нүүдэлчин соёл иргэншилтэй манайхан суурин иргэншилтэй орны хөгжмөөр дэлхийн энтертайнмент ертөнцөд нэрээ гаргана гэдэг их хэцүү. Тэгэхээр бидний давуу тал нүүдэлчин соёл иргэншлээ харуулсан ардын урлаг хөгжмөөрөө л дэлхий рүү зүтгэх нь арай дээр сонголт болов уу.
Тиймдээ ч би “Ертөнц” төслөө эхлүүлсэн. “Байгаль” хөгжмөөр үргэлжилсэн. Энэ бүхэндээ би ардын хөгжмөө шигтгэж өгч байна. Нэг жишээ хэлэхэд, МЭӨ I зууны эхээр монгол, түрэг үндэстнүүд эртний ятгаас санаа авч, хобис хөгжмийг бүтээсэн байна. Хобис, мөн ховис, ховч, хөвч гэнэ. Энэ нь чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. Уртaaшаа хоёр тохой, долоон ямх.
Хобисыг хөгжимдөх арга нь бусад төрлийн товшуур хөгжмийг хөгжимдөхтэй адилхан. Уянгат модоор биеийг нь хийж, алимны модоор царыг нь хийн, царынх нь нүүрийг могойн арьсаар хагас бүрдэг байжээ. Хобис нь угтаа монгол хэлний авиа сэлгэх хуулийн дагуу хувьссан монгол хэлний хуур хэмээх үг бөгөөд хууртай сурвалж нэг, монгол, түрэг аймгуудаас улмаар Төв Азид дэлгэрсэн.
Юань улс мөхсөний дараа хобис хөгжмийг монгол үндэстэн хэрэглэхээ больсон байна. Хобисын аялгуу тов тодорхой, уянгалаг сайхан учраас гоцлол хөгжим, найрал хөгжим хөгжимдөх буюу дуу бүжгэнд хавсарган хөгжимдөхөд маш зохицсон байдаг. Энэ хөгжмийг “Ертөнц” цомогт сэргээн хөгжимдсөн.
Үүгээрээ энэхүү монгол ардын нэгэн хөгжмийн зэмсгийг хойч үеийнхэндээ таниулахын зэрэгцээ дэлхий нийтэд манайх шүү хэмээн тунхаглаж буй юм. Тиймээс аливаа уран бүтээл хийлээ гэхэд ямар нэгэн байдлаар ардын хөгжмөө шигтгээд л дэлхий рүү зүтгүүлээд байя. Тэгвэл дэлхий бидний хөгжмийг ойлгоно. Түүнээс биш олон улсын энтертаймант ертөнцөд манайхан нэр хүндтэй болно гэдэг энэ цаг үед амаргүй байх болов уу.
Т.Батсайхан