Өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн монгол түмний өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяр айсуй. Сар шинийн бэлгэдэл болсон "Цагаан сар" хэмээх аялгуу сайхан ардын дууг гэр бүлийн хос уртын дуучин Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар сэргээн этник хэв маягтайгаар дахин дуулсан билээ. Энэ дуутай холбоотой түүх болоод тэдний гэр бүл цагаан сараар хэрхэн шинэлдэг талаар дуучин Д.Үүрийнтуяагаас сонирхсон юм.
-"Цагаан сар" дууны түүхээс хуваалцахгүй юу? Энэ дууг та хоёр яагаад сэргээн дуулахаар сонгосон бэ?
-Энэ дуу нь 19-р зуунд зохиогдсон юм билээ. Голдуу эмэгтэй хүмүүс дуулдаг байсан. Цагаан сарын ёс заншил, үйл явдлыг дотроо шингээсэн байдаг ч “Царайлаг төрсөн Янжиндуламдаа санасныгаа хэлнэ дээ” гэсэн хайрын үгс орсон байдаг. Гэтэл энэ дууг ихэвчлэн эмэгтэй хүмүүс дуулдаг байсан. Үгийг нь судлаад үзтэл утга агуулга нь харилцаа дуу болмоор юм шиг санагдаад бид хоёр харилцаа хэлбэрээр дуулъя гэж сонгосон юм. Хөгжмийн аранжировкийг орчин үеийн этник хэв маягт оруулж хийсэн.
-"Царайлаг төрсөн Янжиндулам..." гэсэн үгстэй дууг эмэгтэй хүн яагаад дуулдаг байсан учрыг нь олсон уу?
-Энэ дууг эрэгтэй хүн дуулж л байсан байх. Гэхдээ ховор болов уу. Ихэвчлэн эмэгтэйчүүд зүгээр л цагаан сараар утга агуулгыг нь төдийлөн судлахгүй, өнгөцхөн дуулаад байсан юм болов уу. Дээр үед хүрээний Янжиндулам гэдэг алдартай сайхан эмэгтэй байсан гэдэг. Түүнд нэгэн залуу сэтгэлтэй болоод тэрийгээ цагаан сартай холбож дуулсан түүхтэй юм билээ.
-Клипний зохиомжийн талаар ярихгүй юу?
-Клипэндээ Өвөрхангай аймгийн бөхчүүд, ээж аавуудаа оруулсан. Мөн үндэсний уламжлал болсон уртын дуу, морин хуураа гаргасан. Сар шинээр золгож байгаа дүрс, ард түмэндээ хүндэтгэл үзүүлж байгаа хэв маягтай, бүгд хадаг бариад ард түмэндээ ёсолж байгаа дүр зургийг клипэндээ шингээсэн.
Цагаан сар /дууны үг/
Цагаан сарын шинийн нэгэн болоод ирвээ хө хө
Цагаан эсгий гаднаа дэвсээд тэнгэр бурхандаа мөргөнөө хө хө
Цагаан идээгээр тавгаа дүүргээд амтанд нь болж сууна аа хө
Царайлаг төрсөн Янжиндуламдаа санасныгаа хэлнэ ээ хө
Хоёр сарын шинийн нэгэн болоод ирвээ хө хө хө
Хонины эсгий гаднаа дэвсгээд хорвоо дэлхийдээ мөргөнө хө хө
Хоормог таргаар тавгаа дүүргээд амтанд нь болж сууна аа хө хө
Ховорхон төрсөн Янжиндуламдаа санасныгаа хэлнэ ээ хө
Арван сарын шинийн нэгэн болоод ирвээ хө хө хө
Ахрын эсгий гаднаа дэвсгээд агаар тэнгэртээ мөргөнө дөө хө
Ааруул өрмөөр тавгаа дүүргээд амтанд нь болж сууна аа хө хө
Амгалан төрсөн Янжиндуламдаа санасныгаа хэлнэ ээ хө
Хаврын сарын шинийн нэгэн болоод ирвээ хө хө хө
Ханан эсгий гаднаа дэвсгээд хангай дэлхийдээ мөргөнө дөө хө
Хайлмаг тосоор тавгаа дүүргээд амтанд нь болж сууна аа хө хө
Хайртай төрсөн Янжиндуламдаа санасныгаа хэлнэ ээ хө
-Танай гэр бүл цагаан сараар хэрхэн шинэлдэг вэ?
-Бид хоёр залуу гэр бүл. Ер нь цагаан сар хөдөө их сайхан болдог шүү. Хөдөө манай Жавхаасайханы эмээ нь 100 хүрсэн буурайд хүндэтгэл үзүүлээд шинэлдэг байлаа. Сүүлийн үед гэртээ шинэлж, айл хэсч байна даа.
-Цагаан сарын гоёлоо бэлдсэн үү?
-Бид хоёрын үндсэн имиж дээл. Жил болгон шинэ дээл хувцас хийж өмсөх юмсан гэж боддог юм. Гэхдээ дээлийн маань загвар эвдэгдээгүй, уламжлалт хэв маягаа агуулсан байгаасай гэж хүсдэг. Өнгөрсөн хоёр жил "Говь" компанийн дээлээрээ гоёсон. Энэ жил бид хоёрын дуунуудыг сонсох дуртай эгч маань торго бэлэглэсэн. Тэр торгоор дээл хийлгээд сар шинийнхээ баяраар гоёх гэж байна даа.
-Баяраар айлд зочлохоор хүмүүс ая дуу барихыг хүсдэг үү?
-Бид хоёрыг айлд орохоор хүмүүс сар шинийн өдрөөр сайхан уртын дуучид ороод ирлээ гэж бэлгэшээгээд “Ая дуу өргөөч” гээд аягатай айраг, сүү хадагтай бариад хүндэтгэл үзүүлэхээр сайхан байдаг. Очсон айл болгондоо уртын дуугаа эгшиглүүлээд дуу хуураа өргөөд л явж байдаг даа.
-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлээсээ танилцуулахгүй юу?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард тоглолтоо хийсэн. Ирэх гал тахиа жил ээл ивээлээ өгсөн уран бүтээлийн олз омогтой сайхан жил болох байх гэж найдаж байна. Энэ жил “Хүсэл авай” шинэ цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Бид хоёр бас Өвөрмонголд олон сонсогчтой. Тиймээс он гарсаар Сар шинийн эгшиглэн, мянган тэмээ, түмэн тэмээний баяр гээд баяр наадмуудаар Өвөрмонголд очиж, ая дуугаа өргөөд ирлээ. Тиймээс шинэ уран бүтээлдээ хараахан орж амжаагүй байна. Тахиа жил гарсны дараа шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орно доо.
-Баярлалаа. Та бүхэнд уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд эрүүл энх, аз жаргалтай сайхан шинэлэхийг хүсэн ерөөе!
Та сар шинийн баяраар утсандаа "Цагаан сар" дууг эгшиглүүлэхийг хүсвэл дараах кодуудыг харгалзах дугаарт илгээнэ үү.