АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан Мексик-Америкийн хилийн дагуух ханыг нэгдүгээр сарын 25-ны тушаалаар барих шийдвэр гаргасан. Тэгвэл түүний төсөөлж буй энэ хана хоёр орны хилийн дагуу амьдардаг 50 гаруй төрөл зүйлийн амьтанд аюул учруулна гэж зарим орны эрдэмтэд анхааруулжээ.
2006 оноос хойш Америк-Мексикийн хилийн дагуу 1100 километр урттай хана баригдсан бөгөөд Пенсилванийн их сургуулийн эрдэмтэн Жесси Ласки "Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу баригдах хана бүр ч том асуудал дагуулна" гэсэн байна.
Тэрээр 2011 оны судалгаагаар 50 гаруй төрөл зүйлийн ан амьтанд хилийн дагуух хананы улмаас аюулд нэрвэгдсэн болохыг тогтоож байсан тухай хэлжээ. Одоогийн байдлаар хил дагуух хана янз бүрийн хэмжээтэй байгаа бөгөөд ханыг цаашид улам сунгавал дээрх тоо өснө гэдгийг эрдэмтэд анхааруулж буй юм.
Энэ хуурай бүсийн экосистемийг тусгаарласнаар амьтад идшээ олох орчин хаагдаж, ан хийх газар нутаг хорогдож, тодорхой бүс нутаг дахь тархалт хаагдаж, тусгаарлагдсан бүс нутгийн генетикийн тархалт ч хорогдох аюултай аж. Тухайлбал хилийн орчимд хана босгосны улмаас мексик чоно болох кугар, хар баавгай, үхэр зараа зэрэг ан амьтад аюулд нэрвэгдээд буй.
Хилийн ойролцоо хана босгох нь хууль бусаар хил нэвтэрч буй цагаачдыг саатуулна гэсэн баталгаа байхгүй. 2014 оны Их Британид явуулсан судалгаагаар ийм хана цагаачдын нүүдлийг биш эсрэгээрээ амьтдын нүүдлийг хязгаарлаж байгаа гэдэг нь тогтоогджээ.
“Хил давагчдын тоо, амьтдын тооны өсөлтөд саад учруулж байна. Хилийн хана яг өөрийн зорилгоо биелүүлж чадахгүй байна” гэж Трансфонтер Интернейшнл зөвлөгөө өгөх компанийн үндэслэгч Жеми Макгаллум хэлжээ.
Тус хилийг 1993 оноос хойш судалсан Мексикийн Autonomous Metropolitan их сургуулийн экологич Рурик Лист нэвтэршгүй хана идээших гэж оролдож буй амьтдын нүүдэлд саад болсноор цаг уурын өөрчлөлтөд муу үр дагавар авчрах аюултайг анхаарууллаа.