УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 21 удаа хуралдаж, хуулийн төсөл 16, УИХ-ын тогтоолын төсөл гурав, олон улсын гэрээ, конвенцийг зөвшилцөх асуудал гурав, Байнгын хорооны тогтоол 12-ыг хэлэлцэн шийдвэрлэж, харьяа яам, байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл дөрвөн удаа сонсжээ. Мөн тус Байнгын хороонд харьяалагддаг Тусгай хяналтын дэд хороо нийт гурван удаа хуралдсан байна.
Чуулганы хугацаанд Төрийн болон албаны нууцын тухай, Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжих төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай зэрэг долоон бие даасан хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ.
Түүнчлэн Байнгын хорооны тогтоолоор “Төрийн цэргийн байгуулалтыг хөгжүүлэх стратеги-2030” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, төслийг боловсруулан батлуулахаар Засгийн газарт хүргүүлсэн байна.
Байнгын хорооны дарга, гишүүд, ажлын албанаас тайлангийн хугацаанд нийт 12 удаа уулзалт, ярилцлага зохион байгуулав. Үүнд: УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр гишүүдийн хамтаар АНУ, Казахстан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, ХБНГУ-ын Холбооны аюулгүй байдлын бодлогын академийн ерөнхийлөгч Карл-Хайнц Камп, Зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Флюри, АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийн агентлаг Мянганы сорилтын корпораци (MCК)-ийн Сонгон шалгаруулалт хариуцсан захирал Кристофер Мэлони, Европын аюулгүй байдал судлалын Жорж Маршалын төвийн дэд захирал Свен Гарейс, ОХУ, БНХАУ-ын цэргийн атташе болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.