Америкийн Засгийн газрын татварын шинэчлэлийн мэдээлэл ил болж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад эерэг мессэж болов. Үүнээс гадна тус улсын Холбооны нөөцийн банкны мөнгөний бодлогын хурлын тов ойртож байгаа. Эдгээрээс үүдэн тус улсын мөнгөн тэмдэгт болон үнэт цаасны ханш өслөө.
АНУ- ын хөрөнгийн зах зээлийг жишиг индекс S&P 500 түүхэн дээд цэгтээ хүрчихээд байна. Тус индексийн сагсанд багтдаг “Kraft Heinz Co” компанийн хувьцааны ханш огцом өсчээ. Ам.долларын ханш ч голлох валютын эсрэг чангарсан. Харин сүүлийн сар орчим чангараад байсан алтны ханш өсөлтөө алдлаа. Шар металлын ханш 0.2 хувиар суларч, 1234.60 ам.доллартай тэнцжээ.