НАСА энэ Лхагва гарагт “Манай нарны аймгаас гадна орших гаригуудын тухай шинэ нээлтүүдийн талаар хэвлэлийн хурал хийнэ” гэж зарлалаа. Хэвлэлийн хурал Улаанбаатарын цагаар Пүрэв гарагт шөнийн 02:00 цагаас эхлэх бөгөөд хэвлэлийн хурлын дараа Англи, Испани хэлээр Reddit AMA/Хүссэн бүхнээ асуу/ зохион байгуулах аж.
Энэ удаагийн хэвлэлийн хурлаар НАСА эксопланет буюу манай нарны аймгаас гадна оршдог, өөр эх одтой гаригуудын талаар мэдээлэх юм. Харин яг ямар мэдээлэл эсэхийг тодорхойлоогүй бөгөөд нээлтийн тухай нийтлэл хэвлэлийн хурал эхэлсний дараа Nature сэтгүүлд гарах аж.
Манай нарны аймгаас гадна орших гаригууд нь орчлонд амьдрал байж болохуйц газрууд гэж үздэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам бид улам олон шинэ гаригийг нээж байгаа. Хэвлэлийн хурлыг НАСА өөрсдийн цахим хуудсаар шууд дамжуулах төдийгүй, #AskNasa чагтаар хүмүүс асуулт асууж болно.